НИЙГЭМ

Буудай арилжвал шимтгэлээс чөлөөлөхөөр болжээ

ХХААХҮЯ-аас тариаланч, гурилын үйлдвэрийн төлөөлөлтэй уулзан санал солилцон буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг тэг хувь болгон чөлөөлжээ. Үүнээс гадна  Брокерын зуучлалын шимтгэлийг 0,1 хувь байхаар тохиролцсон байна. Энэ намраас эхлэн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан бэлтгэлээ базааж байгаа юм.

15 аж ахуйн нэгжийн 240 мянган тоннын багтаамжтай агуулахыг итгэмжилжээ. Тухайн агуулахдаа биржийг төлөөлөн буудай хүлээн авах боловсон хүчинг бэлтгэн, чадавхжуулж байгаа гэнэ. Биржээр буудай арилжсанаар тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон сүлжээ, мэдээллийн сан, газар тариалан мөшгөх системтэй болгох тариаланч татварын ангилалдаа тохирох үнийг боломж бүрдэнэ юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button