Нийгмийн

Ясны хавдартай Заманбек залууд амьдрал хайрлацгаая

Одоо 28 настай Заманбек гэх залуу эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр долоон жил уул уурхайн салбарт тасралтгүй ажиллажээ. Харин 2018 онд ослын улмаас түүний зүүн гарын бугалганы яс хугарсан. Тус гэмтлээс үүдсэн хавдраас болж Заманбек хагалгаанд орж, таван ч удаа бүтэн мэдээ алдуулалт бүхий эмчилгээ хийлгэж эдгэрсэн гэх оноштой эмнэлгээс гарчээ.

 Гэвч өнгөрсөн сард хавдар дахин хурдацтай томорсны улмаас тэрбээр “Гэмтэл согог судлал”, “Хавдар судлал”, “Гранд мед” зэрэг хэд хэдэн эмнэлгүүдэд  хандан оношилгоо хийлгэж хавдар сэдэрч, бүх биеэр хурдацтай тархсан учир Монголд эмчилгээ хийлгэх боломжгүй гэсэн хэцүү хариуг сонссон байна. 

Гэсэн ч Заманбек цуцсангүй. Тэрбээр Турк улсын эмнэлэгт хандаж эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авчээ. Харин яаралтай хагалгаа хийлгэхэд хангалттай хөрөнгө мөнгөгүйн улмаас элэг нэгт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг хүссэн байна.

Хэрэв та амьдралын төлөө тэмцэж яваа энэ залууд туслахыг хүсвэл:

Хандивын данс: 5068165118 - Заманбек /Хаан банк/

5845455292 -Эхнэр Айнур /Хаан банк/

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button