Баян-Өлгийн төрийн албанд Х.Баделхан, Т.Аубакир нар “ургийн мод”-оо цэцэглүүлж байна

Баян-Өлгий аймаг нь ажлын байр нэмэгдүүлдэггүй, өрсөлдөх чадварын судалгаагаар сүүл мушгидаг, хөгждөггүй, улс төржилт ихтэй, иргэдийн амьдралын түвшин муу зэрэг тоочоод байвал олон асуудалтай. Энэ нь мэргэшээгүй ажилчид, сэтгэлгүй төрийн албан хаагч, муу удирдлагатай холбоотой. Нөгөө талаар ах дүү, амраг, садан төрлөө төрийн албанд оруулж “ургийн мод” ургуулж байгаатай салшгүй холбоотой.
Тодруулбал, Баян-Өлгийн төрийн албанд ургийн модоо ургуулсан уртын урт жагсаалтыг Х.Баделханы хамаатан садан тэргүүлдэг байв. Одоо Т.Аубакир гишүүний нэр нэмэгдэх болж.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баделханы худ н.Танатыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилсон. Харин саяхан Онцгой байдлын газрын даргаар энэ сарын 05-ны өдөр З.Азат гэх Т.Аубакир гишүүний хүргэнийг томилжээ.
Өмнө нь Х.Баделханы төрсөн дүү Х.Заурег Боловсрол, соёл урлагийн газрын дарга, мөн дүү Х.Амангүлийг Улсын бүртгэлийн хэлтэст даргаар томилж байв. Мөн Х.Заурегийн охин Б.Гүлбану Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар, бас нэг төрсөн дүү О.Айланыш Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт мэргэжилтнээр, худ Мейрам цахилгаан шугам сүлжээний газарт байцаагчаар, дүү Д.Ансаган аймгийн орон нутгийн өмчийн газарт ахлах мэргэжилтэн байсан гэхчлэн уртаас урт цуваа үүсээд байсан билээ.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buruu hunee songodog kazakuud uursduu buruutai
Орон нутгийн дарга нарыг нутгаас нь сонгодогийг болиулах хэрэгтэй. Өөр аймаг эсвэл хотын хүнийг сонгож ажиллуулвал нутгархах үзэл газар авахаас сэргийлэх, хамаатан саднаараа бүлгэрхэх зэрэг олон муу юмнаас сэргийлж чадна гэж бодох юм.
ийм илт ашиг сонирхолын зөрчилтэй нөхдүүдээ эргүүлэн татаачээ казахуудаа та нарт ухаан хангалттай бий
энэ нохдыг эргүүлэн тат
Одоо тэр Азат нь Коронавирусийн халдвраас урьдчилан сэргийлэх ажилд анхаарал тавих биш хугацаа нь болоогүй албан хаагч нарт цол өгөөд явж байна. Мэргэжлийн бус хүний гай Өлгийн казакуудыг хүнд өвчнөөс аврах биш улам хүндрүүлэхэд хүргэж байна.
kazakuud dend uu uursdiiguu boddog hvmvvs turuus ih halamj awna Aybakir gj zaluug anh dajgui zaluu gj bdj bsn odoo hvmvvs ih muugaar yriltsah bolj 24 ond ungaah hergtei bas neg budliani ezen
Buhel buten uls dotor ,ooriinhoo guilagachin haanchlalig togtoogool ?! Ichig ichig , hamgiin yaduu ni ch geh shig ? Ajil toroltoi geel gaihuulaad yriad baidag mongoliin kazakuud?! Mongol aduunii mahand tsadaad ajil hiihgui bnu? Bi ooroo mongol hun ch gelee aduuniihaa mahig idehgui baih yumsan gej boddog. Hair hurmeer amitan da , bidnii on udaab hairlaj irsen mori malig mini hair nairgui idej uuj bgaa uchraas mongoliin hoh tenger kazakuud ta narig hisgeej bj medeh l yum.
Гишүүдийн хамаатан садан, төлөөлөгчдийн эхнэр нөхөр, ах дүү ажилд ордог болсон чүү дээ.Одоо дарга нар нь хүүхдүүдээ ажилд оруулдаг болсон байна.Мэдлэг чадвар, шалгалт авна гэсэн юмгүй чууд л авч байна.Хуулийг уланд гичгэж байхад хянах шалгаж, үг хэлдэг газар байхгүй болжээ.
Баян-Өлгийд хоёр нутагтан буюу казахстан, Монголын иргэншилтэй, гэр бүл нь казахстанд, өөрөө Монголд гэх мэтээр хоёр улсыг сорж амьдардаг гарууд маш их байна. Хотод байдаг казах хүмүүс ойлгохгүй байж мэднэ. Манай Өлгийд бол монгол хүмүүсийг ажилд авдаггүй нь үнэн. Увайгай дарга нараас болж казахын ард түмний нэр хүнд их унаж байна аа
Төр гэж байгаа бол Баруун хилийн бүсэд онцгой анхаарах хэрэгтэй! Монгол улс дотроо эвтэй байх үндэс нь монгол,казак гэлтгүй тэгш байдлыг хангах. Гэтэл Баян-Өлгийд хороо байтугай бараг баг бүрт лалын сүм хийдээр дүүрчихсэн, Исламын улсууд шиг болсон байна. Казак түмний соёл, зан заншлыг хүндлэлгүй яахав. Гэхдээ хэмжээ хязгаар, хяналт, үүрэг хариуцлага гэж байх ёстой. Монголчууд нь гадны лалын улсад амьдарч байгаа мэт гадуурхагдаж олон жилийг үзлээ. Ямартаа уугуул иргэд нь нутгаа орхин нүүсээр 7% монгол үлдэх вэ дээ. ЗДТГ-т нэг ч монгол дарга байхгүй, тэр байтугай мэргэжилтэн байхгүйтэй адил, Харьяа газрын даргад ганц хүн байвал их юм. Хүчний байгууллага болох цагдаа, онцгой байдал, цэргийн анги, прокурор, гадаадын харьяатын газрын цөөхөн үлдсэн монгол дарга нарыг сольж эхэлснийг бүгд сошиалийн мэдээллээс харсан. Цагдаагийн даргыг 7 сарын эхээр, Онцгой байдлын даргыг 8 сарын эхээр казак хүнээр томилчихлоо. 7 сард ОБ даргыг өмнө нь ажлаасаа хөөгдсөн чадваргүй хүнийг томилох гэж байгаа тухай шуугиад түр орлон гүйцэтгэгч томилсон ч саяхан албан ёсоор тушаал гарсан бололтой. Бусад нь бараг солигдох тухай яригдаж байна. Ингэж Монгол улс БӨ аймагт байгаа хэдхээн монгол дарга нараа казак хүнээр дараалан өөрчилж байгаад, мэргэжлийн ур чадвартай монгол хүмүүс байсаар байтал монгол хүнээ үл тоон, тэгш бус хандаж байгаад бухимдалтай байна. Нэг ёсондоо БӨ- д нутаг орноо сахин эх орноо, өвөг дээдсийн нутгаа гэсэн сэтгэлээр үлдэж хоцорсон монгол түмнээ хамгаалалтгүй, гаргуунд орхиж байгаа нь Үндэсний Аюулгүй Байдал алдагдах нөхцлийг бүрдүүлж байгаа нь эгэл жирийн бидэнд илт байна. Хил хязгаарт амьдарч байгаа тэд төв рүүгээ УБ хот бараадан дахин нүүж эхэлбэл эцэг өвгөдийн амь, цусаар хамгаалсан үзэсгэлэнт нутгаа ямар ч хараа хяналтгүй болгож байгааг ухаараасай! Цөөхөн үлдсэн монголчуудаа баруун хязгаарт амьдарч байгаад нь талархаж, илүү харж хандах ёстой байтал улам хавчигдах нөхцлийг бүрдүүлэн, Энхбаяр ерөнхийлөгчийн үед хэрхэн давраасан өмнөх алдааг давтаж байгаа нь тун харамсалтай. Төр улс минь түвшин амгалан байх болтугай.