Дарга дагаж далдаганагсад ямар олон болсныг Сутайн тахилга гэрчлэв

Өнгөрсөн бямба гарагт Сутай хайрханы тахилга болж өнгөрлөө. Тахилга гэхээсээ илүү дарга, даргыг дагасан хурган дарга нарын цугларалт тэнд жинхэнэ утгаараа болов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очих эсэх нь тодорхойгүй гэгдэж байсан ч тэрбээр “шашин төрийг хослуулан баригч хаан” шиг л заларсан юм. Бүр агаараар. Тэгээд улаан хивс дэлгүүлж, цагаан эсгий зулуулж зогсоод микрофоноор үг хэлж, сүрийг үзүүлсэн байна.
Түүнтэй цуг МАН-ын генсек Д.Амарбаясгалан тэргүүтнүүд ч дуталгүй заларчээ. МАН-ын “акул”-уудыг дагаж улс төр, бизнесийн томчууд өөрсдийн жийпээр, нисдэг тэргээр хуйларцгааж Сутай хайрханд бараг түжрэл үүсчээ. Бараг аймгийн наадмын дайтай “юм” болж. Нисдэг тэрэг, жийпний цуваа, хүн харын бөөн бөөгнөрөл тэнд ёстой “корона цаашаа”. 40 гаруй хар “хилэн” жийптэй хурган дарга нарын сүрэг бүхий эл дүр зургаас дарга дагаж далдганагсад ямар олон болсныг “Сутайн тахилга” гэрчилнэ.
Нөгөө талаар хайрханы тахилга нэртэй л болохоос улстөрийн уулзалт, яриа хөөрөө явагддаг гээд хэлчихэд ч буруудаад байхгүй. Тэнд л жинхэнэ албан тушаал, алба гувчуур гуйсан амин хувийн гуйлга ч явагдаад өнгөрдөг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан тэргүүтнийг хүлээсэн уртаас урт цуваа бийг бид бичиж байсан нь ч ёсоор болов.
Эцэст нь уул усны тахилгад хүртэл зэрэг зиндаа, албан тушаалтнуудыг хэлбэр, өнгө үзэмжээр алаглуулсан эл имидж бүр нэг коммунизмын өнгө, үнэртэй. Дарга нар болоод тэднийг дагаж далдганагсад л чухам нийгмээ коммунизм тийш чирэх болов доо, хөөрхий.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
battga erunhiilugch shig hemnedeg daruuhan bgaach hudlaa sensatsalj ulsiin mungu vren taran hiihe bolioch
худлаа зураг байна. Зүүн бүсийн уралдаан дагаж байсан нисдэг тэрэгний зураг байна ш дээ хэхэхэ. Бодитой мэдээлэл нийтлээсэй
Ийм байхад Корона тархалгүй яахав дээ
Бүх ерөнхийлөгч нарын дотор новшийн элбэгдорж л цомхон байсан ёслолыг гааруулсаншт бүүр явалддаг хүүхнүүдээ хүртэл авч явж заваарсан байдаг Баттулга арай даруу, Хүрэосүх уг нь гайгүй явсан ч бөө судоаач зөвлөх нь соёлын яамын баячуудаар хүрээ тэлж намчид нь далимлуулаад дээр нь хэвлэлийнхэн улам дэвсээд
Бүлэг хулгайчид луйварчид авилгачид толгойлогчоо даган шүү дээ
С.Баяр Хөвсгөлөөр 8-9 машин дагуултай сүрийг үзүүлж явнаа.
Daanch zaki ajildaa irxgui bsiin. Xxxaxaxa
мэдээ юм уу нийтлэл юм уу