Нийгмийн

ХЭҮК: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг ялгаварлаж, эрхийг нь хязгаарласан гэж үзжээ

Дархан-Уул аймагт “хүүхдүүдийг ковидын вакцинд хамрагдсан эсэхээр нь ялгаварлан гадуурхаж сургалтын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарласан” тухай гомдол Хүний эрхийн Үндэсний Комисст иржээ. Гомдлын дагуу шалгахад Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Дархан-Уул аймаг гэх пэйж хуудсанд 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүдийн секц дугуйлан, танхимын сургалтад хамрагдах боломжийг нээнэ” гэсэн мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байршуулсан бөгөөд холбогдох албаны хүнээс мэдээллийг тодруулахад “Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар уг шийдвэр гарсан ч вакцинд хамрагдаагүй хүүхдүүд төрийн болон хувийн хэвшлийн сургуульд хэвийн хамрагдаад явж байна” гэх тайлбарыг өгсөн юм.

 Дархан-Уул аймгийн Онцгой Комиссын хуралдаанаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгожээ

Дээрхээс үзэхэд Аймгийн онцгой комиссоос гаргасан тус шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалтад “сурч боловсрох эрхтэй”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, ... хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ”, гэж мөн “Коронавирусын халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэгт “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээ нь “...хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж байна. Мөн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоолын ё-д “... халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлахгүй байх”-ыг Засгийн газарт үүрэг болгосон.

Иймд Дархан-Уул аймгийн Онцгой Комиссын хуралдаанаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар олон нийтэд мэдээллэх; Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны хүрээнд Нутгийн захиргааны байгууллага, Аймгийн онцгой комисс болон эрх бүхий албан тушаалтны зүгээс аливаа шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 67 дугаар тогтоолыг мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллах тухай Комиссын гишүүний шаардлагыг Дархан-Уул аймгийн засаг даргад хүргүүллээ.

Эх сурвалж: ХҮЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button