ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ХБНГУ-ын Канцлерт нэр дэвшигч: Хүмүүс өөрчлөлт хийхийг хүсч байна

Германы Социал-Демократ Намаас Канцлерт нэр дэвшигч Олаф Шольц есдүгээр сарын 26-ны сонгуулиас нам нь “том амжилт” хүлээж байна гэв.

Өчигдөр орой нь санал асуулгын дүн гарч ирэхэд тэрбээр холбогдох тайлбар хийв.

“Биднийг урт шөнө хүлээж байна. Гэхдээ олон иргэд Засгийн газрын өөрчлөлт, дараагийн Канцлерийг Олаф Шольц гэж нэрлэхийг хүсч байгаа учраас манай Социал-Демократ Намын өмнө “зөв” тэмдэглэгээ тавьж, саналаа өгсөнд эргэлзэхгүй байна” гэлээ.

Есдүгээр сарын 27-ны шөнө буюу өнөө шөнө сонгуулийн анхны экзит санал асуулга болох төлөвтэй байна. Эхэн үед одоогийн Канцлер Ангела Меркелийн Христийн Ардчилсан Нам болон Социал-Демократ Нам бараг зэрэг шахуу өрсөлдөж байгаа бөгөөд тус бүр 25 орчим хувийн санал аваад байгаа аж.

Хожим нь, Шольцын нам 24,9-аас 25,8 хувь хүртэл, харин Ангела Меркелийн нам 24,2-оос 24,7 хувь болтлоо саналын тоо өсчээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button