Нийгмийн
Саид Моллаеи “Lil Thug E”-ийн эмчилгээнд гарын үсэгтэй өмсгөлөө хандивлалаа

Олимпын мөнгөн медальт, жүдо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллаеи Big Life for Lil Thug-E хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлажээ
Уг өмсгөлийг дуудах үнэ 2 сая төгрөгөөс эхлэх бөгөөд https://www.facebook.com/GeeRapper/posts/410993310389895 энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш оройны 22:00 цаг хүртэл үнийн санал авах юм.
“Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн реппер Big Gee уриаллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүнийг гэсэн сэтгэл байнаа байна