Нийгмийн

ДАТА: ХДК жилд 80 тэрбумын орлого төвлөрүүлдэг ч сүүлийн хоёр жил шилэн данс хөтлөөгүй

Хадгаламж Даатгалын Копораци /ХДК/ нь Сангийн сайдын харьяа Төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Эл корпораци жилд 80 тэрбум гаруй төгрөгийн хураамжийг банкнуудаас бүрдүүлдэг. Үүнийгээ даатгалын эрсдэлийн сан болгож, хуримтлуулдаг. Харин ямар нэгэн байдлаар банк татан буух юм бол тухайн сангаасаа нөхөн олговор олгодог аж.

Харин энэхүү корпораци төвсийн мэдээлэл, санхүүжилтээ хэрхэн зарцуулдгаа огт тайлагнадаггүй нь анхаарал татав.


ХДК-ийн Шилэн дансан дахь 2020 оны батлагдсан төсвийн мэдээллийг баримтаар хавсаргав.

Жилд 80 тэрбум гаран төгрөгөөр санхүүжиж, банкнуудаас сангаа бүрдүүлдэг эл корпораци шилэн дансыг сүүлийн хоёр жилд хэрхэн хөтөлж ирснийг мэдээлье.

Та бүхний харж байгаачлан шилэн дансны бүхий л утгыг гүйцэлдүүлж бөглөжээ. Ингэхдээ цаг хугацаанд нь бус 2020 оны шилэн дансаа үргэлж хоцроож бөглөж байсныг доорх баримтаас харж байна. Нэг удаа ч цаг хугацаанд нь бөглөөгүй байгаа юм.


ХДК-ийн 2020 оны шилэн дансаа хөтөлсөн хэмээх харагдуулж буйг баримт болгон хавсаргав.

Харин доторх агуулгыг нь утга тус бүрийн сарууд руу нэвтэрч орвол мэдээлэл огт оруулаагүй байгаа юм. 2020 онд банк авсан 80 тэрбум гаран төгрөгийг хэрхэн зарцуулж, хуваарилсан нь тодорхойгүй. Өнгөн байдалдаа бүх утгаа бүрэн бөглөсөн, зарцуулалтуудаа тайлагнасан хэмээн харагдуулж байгаа боловч дотроо нэг ч утга үгүй хоосон байх аж.


ХДК-ийн шилэн дансны доторх зарцуулалтын тайланг үзэхээр нэвтрэх үед гарч ирсэн утгыг баримт болгон хавсаргав.

2020 оны зарцуулалтаа шилэн болгоогүй, далд байгааг дээрх баримтууд харуулж байгаа бол 2021 онд ч мөн ялгаагүй өнгөн байдалдаа утга агуулж, мэдээллээ шилэн болгосон хэмээн харагдуулах ч дотогш нэвтрэн орвол 2020 оныхтой адил хоосон байв.


ХДК-ийн 2021 оны шилэн дансны мэдээллийг баримт болгон хавсаргав.

Эл корпорацийн шилэн данс, тендерийн мэдээлэл нээлттэй өгөгдлийн санд хомс. Иймд тус корпорацийн тендерийн санг шүүж үзвэл ганцхан утга илэрсэн юм. Энэ нь нь 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр зарласан "Серверүүд болон сүлжээний тоног төхөөрөмж худалдан авна” гэх 185 сая гаран төгрөгийн тендерийн мэдээ л байх аж. Үүнийхээ утгыг "өөрийн хөрөнгөөр” хэмээн цохон дурдсан байдаг.



Сангийн яам тэр дундаа Монгол банкны харьяа эл корпораци жилд өндөр хуримтлалыг банкнуудаас бүрдүүлдэг ч аливаа зарцуулалтынхаа шилэн байдлыг хангадаггүй.

Шилэн дансны хууль тэгш үйлчилдэггүйн нэгэн жишээг Хадгаламж Даатгалын Корпораци ийн харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 17, 2021 10:29

Төрөөс санхүүждэг ч гэх шиг. Энэ газар чинь банкуудтай маш нарийн уялдаатай ажилладаг. Ингэж дураараа буудах нь ямар хэрэгтэйн болдоо...

Зочин
Зочин
11 сар 17, 2021 11:22

Юу вээ???? төрөөс санхүүждэг гэж байх шиг наад нэг мэдээгээ жоохон нягт�##�ж байж бичээч! ямар ч сэтгүүл зүйн стандарт хангахгүй үг, үсгийн �##�даатай мэдээгээ олон нийтэд цацах юм. Редакцын бодлого гэж байна уу? хэн дуртай нь хүссэн болгоноо бичээд байв�##� мэдээллийн сайт гэдэг нэртэй байх шаардлага байна уу?

Зочин
Зочин
11 сар 17, 2021 11:41

Мэдээнийхээ �##�дааг ш�##�гаад тавьж байгаарай. Баярл�##�аа.????

Зочин
Зочин
11 сар 17, 2021 11:43

Сайдын харьяа төрийн өмчит үйлдвэр гэж юу байдаг юм болдоо...Сайхан зохиох юмдаа..ха ха ха

Холбоотой мэдээ

Back to top button