О.Цогтгэрэл: Туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов. Хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.
Тэгвэл эл шийдвэр гарсны дараа О.Цогтгэрэл сошиал хуудастаа "Бэрхшээл биднийг хурцалж, сорилт бидэнд боломжийг бэлдэж байгаа шүү эрхэм олон журмын нөхөд өө. Шийдэлгүй асуудал, гарцгүй мухардал гэж үгүй. Ардчилсан нам маань амаргүй, хүнд үеэ туулж байгаа ч дийлэнхийн дийлэнхи цугтаа байгаа үед туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buruu namaa dagaj dee,xoorxii
Deed shvvxn ard daranguilagch xvvk idda bga blhr argaguie
Deed shvvxn ard daranguilagch xvvk idda bga blhr argaguie