УЛС ТӨР

МАН: БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг дэмжжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл үүний дараа МАН шуурхайлан Удирдах зөвлөлөө хуралдуулж, дараагийн сайдын асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг дэмжжээ. Ингэснээр Ерөнхий сайд түүний нэрийг маргааш УИХ-д танилцуулах аж. Маргааш намрын чуулган хаалтаа хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button