Осолд орсон, донор Д.Бум-Эрдэнийг нисдэг тэргээр үнэ төлбөргүй тээвэрлэлээ

Хүнд өвчтөнийг агаараар шуурхай тээвэрлэлээ.
Бусдын амь насыг аврах үйлсэд өөрийн 287 литр цусаа бэлэглэж, 800 гаруй хүний амь насыг аварсан Монголын топ донор Д. Бум-Эрдэнэ нь энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон байна.
Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч нар аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарт хүсэлт хүргүүлсэн байна.
Аймгийн удирдлагууд хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, Улсын Онцгой комисст агаараар тээвэрлэх шуурхай багийг орон нутагт ирүүлэх захиалга өгч, өвчтөнийг Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ашгүй дээ буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг гэж энэ дээ. Хурдан эдгээрэй эрүүл энхийг хүсье.
ashgui dee ontgoigiinhond talarhaya
ene ineesen emoji darsan humuus eruul uhaantai yum bolwuu