УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: "Доромжлох"-ыг ялтай болгох нь хүний эрхийн хувьд ухралт болно

Доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ялтай болгохоор төсөл оруулж ирсэн нь хүний эрхийн хувьд ухралт болно гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гишүүн үзэж байна.

Тэрбээр "Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизмаас “Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтын шүүмжлэлийг таслан зогсоох зорилгоор ашиглахгүй байх, сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон “шүгэлдэгч”‐ийг хамгаалах “гүтгэх”, “доромжлох” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас халах тухай зөвлөмжүүдийг Монгол улс авсан байдаг.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1.4-т “Доромжлох “1.1.Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгасан байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөний талаарх суурь зарчмуудад нийцэхгүй байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
guyuu
guyuu
2022-06-03 21:58

ene doromjloliin huuli gedeg chini zuvhun 76 gishuun deer n davhar deel terleggui sarfan ,bandagtai heddee l hamgaagah huuli ym uu?

Холбоотой мэдээ

Back to top button