Нийгмийн

Ц.Цолмон: ТӨҮГ-уудад улс төрд нөлөө бүхий этгээд, тэтгэвэрт гарсан хэн нэгнийг томилдоггүй болно

ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмонтой Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь УИХ-ын чуулганаар дэмжээд байгаа билээ.

Сэтгүүлч Б.Бурмаа өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

-ХУУЛИАР КОМПАНИ БАЙГУУЛАХ ШАЛГУУРЫГ ӨНДӨРСГӨСӨН-

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ хуулийн төслийн гол агуулга юу юм бэ?

-Энэ бол анхдагч хуулийн төсөл. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн зохицуулалтыг ерөнхийдөө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуулиар зохицуулж ирсэн.  Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, шаардлага тодорхой бус, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим ерөнхийдөө алдагдсан гэж харж байгаа.  Төрийн өмчит компанийн ашиг орлого, алдагдал, авлигатай холбоотой асуудлыг их ярьдаг. Үр ашиггүй ажилладаг, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс нь улс төрөөс хараат, авилга, ашиг сонирхлын зөрчил үүсдэг, ТУЗ-ийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын асуудал тодорхой бус гэх мэт. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан зарчим бий. Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах үндсэн зарчмуудыг тусгасан байдаг. Тухайлбал төрийн өмчит компанйн ТУЗ-ийн бие даасан байдлыг хүндэтгэн, ТУЗ хариуцлагаа үүрэхийг нь зөвшөөрөх, компанийн удирдлагад оролцохоос зайлсхийх, ТУЗ тодорхойлсон зорилтдоо хүрэхээр хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахыг нь Засгийн газар зөвшөөрөх нь зүйтэй гэж заасан байдаг. Хуулийн төсөл боловсуулахдаа эдгээр зарчмуудыг анхааралтай судалсан.

-Ямар салбарт төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах юм бэ?

-Стратегийн ач холбогдол бүхий салбарууд, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зэлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний  тодорхой салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулж болно. Үүнээс бусад салбарт компани байгуулахгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно, нөгөөтэйгүүр хуулиар компани байгуулах шалгуурыг өндөрсгөсөн гэж ойлгох хэрэгтэй.

Стратегийн ач холбогдолтой салбарын тухайд салбарын жагсаалтыг 4 жил тутамд Улсын Их Хурал, харин нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний  тодорхой салбарын жагсаалтыг Засгийн газар батална, ингэснээр төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчид урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагын асуудал маш их анхаарал татдаг. Авлига, хээл хахуульд холбогддог. Үүнийг хуулиар хэрхэн шийдэх вэ?

- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын асуудлыг илүү тодруулахгүй бол компанийн үйл ажиллагааны ил тод байдал, улс төрөөс хараат байдал их хөндөгдөж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагад мэргэжлийн байх, үр ашиггүй зардал гаргахгүй байх, санхүүгийн төлөвлөгөөний дагуу ажиллах, хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан байх зарчмыг баримтлах шаардлага тавигдаж байгаа.

Нөгөө талаас төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг олон улсад тогтсон шаардлагад нийцүүлж, ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтаар сонгохоор болж байгаа.

Мөн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлага, мөн чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн, хараат бус ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд орсон. Түүнчлэн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзан үзэх талаар мөн орж ирсэн.

-ТУРШЛАГАТАЙ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙГААГҮЙ БАЙХ ШАЛГУУР ТАВИНА-

-Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарыг улс төрийн хамаарлаар томилдог. Тэтгэвэрт гарч, ажилгүй байгаа өвөө нарт бэлэглэдэг газар боллоо гэх шүүмжлэл маш их гардаг. Үүнийг энэ хуулиар таслан зогсооно гэж ойлгож болох уу?

-Төрийн өмчит компанийн ТУЗ-ын гишүүдийн сонгон шалгаруулалтыг ТӨБЗГ нийтлэг байдлаар зохион байгуулахаар хуульд тусгасан. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага ТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулах захиалгаа өгнө. ТӨБЗГ сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулах юм. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нэр дэвшигч тус бүрийн мэдээлэл, үнэлгээ, сонгон шалгаруулалтын журам зэрэг бүх мэдээллийг ТӨБЗГ-ын цахим хуудаст нээлттэй байлгахыг шаардана. Ингэснээр ТУЗ-д нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын ажиллагаа олон нийтийн хяналтад орж ирснээр таны хэлдэг улс төрд нөлөө бүхий этгээд, тэтгэвэрт гарсан хэн нэгнийг томилох эрсдэл байхгүй болно гэсэн үг. Одоо бол бидний мэдэж байгаагаар хамаарал бүхий этгээдүүд томилж байгаа нь анзаарагдаг. Тиймээс аль болох чадвартай, мэргэшсэн ТУЗ-ын гишүүнийг томилсноор тухайн компанийг ашиг, орлоготой, үр дүнтэй ажиллуулах шийдвэр гаргахад нөлөөлнө.

-Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүдээс ямар саналууд гарсан бэ?

-ТУЗ-ын хараат бус байдлыг ярьж байсан. Компанийн удирдлага бол хувьцаа зээмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас бүрдэж байгаа. ТУЗ хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн хамгийн чухал шийдвэр гаргаж байгаа эрх бүхий институци. ТУЗ-ийн гишүүд мэргэшсэн, чадварлаг, хараат бус байж тухайн бизнесийг хэрхэн бага зардлаар хамгийн үр ашигтайгаар эрхлэх вэ, зах зээлийн зарчмаар хувийн хэвшилтэй ижил нөхцөл, дүрмээр удирдаж, хөгжүүлэх вэ гэдгийг зангидаж шийднэ. УИХ-ын гишүүд мөн ТУЗ-ийн томилгоо, гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалтыг их сонирхож байсан. Та бүхэн улс төрөөс хараат бус, мэргэшсэн байх талаар нь ямар шаардлагууд тавьж байгаа юм бэ гэдгийг их асуусан.

-Ямар шаардлагууд тавьж байгаа юм бэ?

 -Сүүлийн 8 жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй байх. Ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Эрүүгийн хуульд заасан эдийн засаг, авлига, өмчийн эсрэг гэмт  хэргээр шүүхээс гэм буруутай нь тогтоогдож байгаагүй, санхүүгийн мэдлэг туршлагатай, салбартаа гурваас дээш жил удирдах албан тушаалд ажиллаж байсан гэх мэт үндсэн шаардлагууд тавьж байна. Нэмэлт шаардлагуудыг тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээдүүд тавьж болно гэсэн үг.

-Компанийн ТУЗ-д төрийн төлөөллөөс олон хүн орохоороо дээрээс чиглэл авч, улс төрийн хамаарлаар ажилладаг гэдэг шүүмжлэл ч их бий?

-Хуулийн төсөлд компанийн удирдах зөвлөлийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна гэж заасан. УИХ-ын гишүүдийн бас сонирхож байгаа нэг асуудал нь төрийн төлөөлөл ТУЗ-д байх уу гэдэг асуудал. Төрийн төлөөлөл оччихоод улс төрийн даалгавар, чиглэл авдаг. Тэгэхээр үүнийг хязгаарламаар байна гэдэг санал гарсан. Гэхдээ зарим гишүүд төрийн өмчит компани учраас тухайн салбарын бодлоготой уялдуулж компанийн үйл ажиллагаа явах ёстой. Тиймээс төрийн төлөөлөл байх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Төсөл дээр юу гэж орсон бэ гэхээр ТУЗ-ийн бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл байж болно гэж байгаа юм. Гурав хүртэлх гэсэн үг. Хараат бус гишүүд нь гуравны нэгээс доошгүй буюу гурваас дээш байж болно гэсэн үг. Ингэснээр мэргэжлийн ТУЗ бүрдүүлэхээр хичээж байгаа гэж ойлгох ёстой.

-Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудад чиглэл их өгдөг. Үйл ажиллагаанд нь их оролцдог. Үүнийг хэрхэн хязгаарлаж, ямар зохицуулалт хийж байна бэ?

-ТУЗ-ийн гишүүний санал өгөх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Зөвхөн гурван тохиолдолд л удирдамж, чиглэл өгч болно.

  1. Ногдол ашгийг нэмэгдүүлэх
  2. Бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх
  3. Компанийн санхүүгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зардлыг хэмнэх, эрсдлийг бууруулах чиглэлээр л удирдамж, чиглэл өгөхийг зөвшөөрсөн.

-ТӨҮГ-УУД УЛСЫН ТӨСВИЙН НИЙТ ЗАРДЛЫН ТАЛТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАРЛАГАДДАГ-

-Төрийн өмчит компаниуд өнгөрсөн жилүүдэд ямар ашиг орлоготой ажилласан талаар тоон мэдээлэл байна уу?

-Төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын 2019 оны нийт орлого 9.7 их наяд, үүнээс зардал нь 7.6 их наяд. Ашиг нь ердөө 1.5 их наяд. 2021 оны байдлаар 11.8 их наядыг олсноос 9.3 их наядын зарлага гаргасан, нийтдээ 750 сая төгрөгийн ашиг олсон. Манай 2021 оны төсвийн нийт зардал 18 их наяд гарсан. Гэтэл түүний хагастай тэмцэх хэмжээний зардлыг төрийн өмчит компаниуд гаргаад байгаа юм. Тэгэхээр зардлын менежментийг харах хэрэгтэй. Үндэслэлгүй зардал гаргаад байх юм бол мэдээж ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурна. Хуулийн төсөлд ногдол ашиг хуваарилах зарчмыг төсвийн бодлоготой уялдуулан тодорхойлсон. Төрийн өмчит компаниас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн нийт дүнгийн доод хэмжээг УИХ-аас жил бүрийн төсөвт тусган батлахаар заасан.

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчилна, нээлттэй компани болгоно гэж ярьж байгаа шүү дээ?

-Тийм. Нээлтэй болсноор хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжина гэсэн үг. Ингэснээр Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар нээлттэй компанид тавигдах шаардлага өргөн болчихдог. Ингээд олон нийтийн хяналтад ороод ирэхээр авлигын, үр ашиггүй зарцуулалтын асуудал цэгцэрнэ гэж харж байгаа. Саяхан УИХ-аас Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг баталсан. Үүний дагуу төрийн өмчит 25 компанийн 34 хүртэлх хувийн энгийн хувьцааг нэмж гарган Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдахаар шийдвэрлэсэн.

-Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар яг хэд байдаг юм бэ. Тоо байдаг уу?

-Чуулганаар бас маргалдсан. ТӨБЗГ нэг тоо хэлдэг. Сангийн яам бас нэг өөр тоо хэлдэг. ТӨБЗГ-аас өгч байгаа тоон мэдээллээр 170 ширхэг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани байна гэсэн. Үүнээс төрийн өмчит хувьцаат компани 48, ХХК 22, оролцоотой нь 32, үйлдвэрийн газар 37, улсын төсөвт үйлдвэрийн газар 28, олон улсын гэрээгээр нэг ширхэг бана гэсэн тоон мэдээлэл байна.

-Төрийн өмчит үйлдвэрийн газар дахиж шинээр байгуулах хэрэггүй гэж зарим гишүүдээс санал гарч байсан. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-ТӨҮГ нэмж байгуулах, байгуулахгүй байх нь одоогоор манай хуулийн төслийн зорилго биш. Хуулийн төслийн гол зорилго бол төрийн өмчит компани байгуулах үндэслэл шаардлагыг тодорхой болгох, ингэхдээ эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөтэй байхыг шаардаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 09:26

Аан мэдэхгүй төрийн байгуулагуудад ихэвчлэн л хөгшин хүмүүс харагдаад байдаг

Зочин
Зочин
2022-06-24 09:27

Ажил горилогчийн насны суд�##�гааг гаргаж болдоггүй юм уу

Зочин
Зочин
2022-06-24 09:27

bas neg topwogtei asuudalal daaa

Зочин
Зочин
2022-06-24 09:35

Тэтгэвэртээ гарчихаад төрийн байгууллагад хурган дарга хийж байгаа паразитууд байна.
Тэтгэвэрээ тогтоолгочихоод шигдээд, бас ажил явуулдаггүй саад тотгор болдог нөхдүүдийг байлгаад байхааргүй болгож хуульчлах хэрэгтэй. Ёс зүйгүй хамгийн болохгүй бүтэхгүй болгоныг хийдэг хүмүүс нь тэтгэврээ тогтоолгочихоод хурган дарга хийж байгаа шүү.
Ёс зүйтэй хүмүүс нь цаг хугацаандаа тэтгэврээ тогтоолгоод нэр төртэй тэтгэвэртээ гараад явчихдаг.

Зочин
Зочин
2022-06-24 09:53

Нямбаатар одоо хаанаасаа ч ийм хөсрийн цочмоор гарууд гэнэт олж ирээд дарга болгоод байдаг юм кк

Зочин
Зочин
2022-06-24 09:54

З�##�ууу үедэээ сууд�##� тавьж өгөхийг мэддэггүй яхир өвөөө эмэээ нар зөндөө л байгууллагуудад байдаг шүү дээ

Зочин
Зочин
2022-06-24 10:18

Жүжээд байлгүй эхлээд наад хэмнэлтийн хуулиа мөрдүүлчих

хүннү
хүннү
2022-06-24 12:31

ТӨҮГ- аас илүүтэй агентлаг, газрын дарга нарыг мэргэжлийн хүнээр тавь. С�##�бараа мэдэхгүй махан толгой ирээд с�##�барыг дээрдүүлэх нь бүү хэл самарч хаячхаад �######�даг боллоо. Өөр нэг с�##�барыг “самаохаар тэр шүү дээ.

Зочин
Зочин
2022-06-24 13:20

Asuudlaa tomoor n' kharj, kheregjiltiig n' khangakh mechanismiig n' l sain byrdyylj uguurei dee. Kheregjikhgyi baakhan khuuli, togtool. Saya bas neg khemneltiin khuuli gej batalsan. Shal khudlaa. Kheregjij bgaa yum yu ch baikhgyi. Iim khuuli batlaad ch yadgiin. Khedkhen khyn khokhirood l bakhi baidgaaraa l yldej bna shyy dee.

90000000
90000000
2022-06-24 14:11

Нямдорж хулгайчыг чөлөөлчих басч баына

Зочин
Зочин
2022-06-24 15:26

Яг ш дээ. Улстөрд нөлөө бүхий хүний хамаар�##�тай хүмүүсээр ТӨҮГ-үүд дүүрэн байхад. Төрийн 3 өндөрлөгийн нэгний нь их сургуулийн ангийн найзын эхнэр...... ТӨҮГ-ийн захир�##� байх жишээний. Монголд бол ийм л байгаа. Ийм учраас з�##�уус энэ улсад ажиллаж амьдрах сонирхолгүй, гадны �##�ь нэг улс руу сурах нэрээр явж, үлдэж харлах хүсэлтэй болсон ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button