УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудад хяналт тавьж байна

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба дүүргийнхээ хороодод ажиллаж улсын төсөвт суулгасан бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явцтай танилцаж, хяналт тавьж байна.
Ерөнхий боловсролын 35-р сургууль, 51-р цэцэрлэгийн тохижилтын ажил 90 хувьтай байна. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хэрэгжүүлж буй “Жишиг хороо” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 35-р сургууль, 51-р цэцэрлэгийн гаднах талбайн тохижилтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд:
-Явган хүний замын өнгөт зам
-Ногоон байгууламжийн төмөр хайс, хашлага
-Резинэн хучлагатай сагсанбөмбөгийн гадаа талбай
-Цэцэрлэгийн гадаах биеийн тамирын талбай
-Цэцэрлэгийн тоглоомын талбай
-Хогийн цэгийн тохижилт
Сургуулийн гадаах чийрэгжүүлтийн талбай зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсэн. “Жишиг хороо” төслийн хүрээнд хэрэгжсэн энэхүү тохижилтын ажлыг Улсын комисс 2022.8.15-ны өдөр хүлээж авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүлэг, мод тарьж тохижуулахын оронд чулуун хавтан, резинен зам тавьсан нь их л том амжилт юм байх даа
Энэ тэгээд гишүүний өөрийнх нь хувийн мөнгөөр барьж байгаа ажил юм байх даа... улсын төсвийн мөнгөөр барьж байгаа бол УИХ-ын гишүүн бус харин дүүргийн захиргааны хүмүүс л хян�##�т тавьж ажилламаар юм. Мань нөхдүүд амраад �##�га болсноос �######�ахгүй....Тэгээд ч тоглоомын т�##�бай барьсныгаа БҮТЭЭН байгуул�##�т гэж хэлээд яахав дээ... бүтээн байгуул�##�т гэдэг бол Цахилгаан станц, барилгын үйлдвэр, шинэ хот байгуулахыг хэлдэг юм ш дээ уг нь....