АН-аас хоёр сайд томилохоор тохирчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтцээ боож аваад гадаадын айлчлалуудад бэлтгэж байна. Хамгийн эхэнд ОХУ-ыг зорих бол дараа нь барууны орнуудыг чиглэхээр мэдээлэгдэж буй.
Тэгвэл, барууны орнуудын айлчлалыг эхлэхээсээ өмнө танхимдаа бас нэгэн өөрчлөлт хийхээр үндсэндээ шийджээ. Энэ бол АН-аас хоёр сайд томилох явдал.
Л.Оюун-Эрдэнийн энэ төлөвлөгөө намын бүлэг дотор хуваагдал дагуулж, бүрэн дүүрэн дэмжлэг аваагүй. МАН-ын гишүүдийн зүгээс хэвлэлд “Бид нам эвсэл гэхгүй, хэнтэй ч хамтрахад бэлэн” хэмээн бөөрөнхийлж буй. Харин АН-ынхан “Бид сайд хүсээгүй, ийм зүйл яригдаагүй” гэж булзааруулдаг.
Тэгвэл ҮХНӨ-д өөрсдийн үүргээ гүйцэтгэж, танхимын бүтэц өөрчлөгдөхийн өмнөхөн бүлгээ цэгцэнд нь оруулаад авсан АН-д хоёр сайд оногдохоор тодорхой болоод байна. Н.Ганибал, Ц.Тувааны нэр хамгийн боломжит хувилбараар яригдаж байна. Харин огцрох сайдад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар нэрлэгдсэн. Мөн боомтын асуудал хариуцсан сайдаа Л.Оюун-Эрдэнэ томилоогүй хэвээр байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
AN bolih heregtei..
Манантаад , будантаад , манараад их салхинд тэсэх л байх даа
An man aas zai bari
ТУВААН Ч ГЭХ ШИГ. ҮГЭНД НЬ САЙН ОРОХ ҮХЭР ГЭЖ ҮЗЭЖ ДЭЭ.
Т1 данхан толгойт Оюун-Эрдэнэ нэн даруй огцор Дангаараа засаглаж чадахгүй шинэ манан үүсгэх гэж бга бол одоохон огцор ийм тэнэг ерөнхий сайдтай МАН ирэх сонгуульд хусуулах нь гарцаагүй Тэр АН ын Ганибал чинь барууны гар хөл Гүржийн Саакшвили-гийн монгол хувилбар шүү!!!
Үндэсний эв нэгдлийг л бодож байгаа байх даа. Гэхдээ сонголтоо зөв л хийгээрэй дээ. Засагтаа МАНАН-ийнхныг их оруулах ч гэмтэй шүү. Доогуур чинь хөндийлж ухаж байгаад нэг өдөр л унагана шүү. Ухаж байгаа нүх нь амжилттай болж байгаад баярлахдаа Ми "улс төрд орох эсэх нь цаг хугацааны асуудал" гээд баярласан хэрээ бархирахын үлгэрийг үзүүлээд байх шиг байна шүү. Хардах эрхтэй
МАН-н бодлогыг дэмжиж, үндсэн хуулийн заалтыг өөрчлөхөд гар бие оролцсоныхоо шан харамжийг авч бна даа, АН-н энэ нөхөд ичээч
ТЭГЭЖ МАНАНТАХГҮЙ ШҮҮ.2024 АН ЗАСАГ АВНАА.
МАН ичиж амьдраач, 62 суудалтай байж 9 суудалтай намаас засагт орохыг гуйгаад байхдаа яах вэдээ
ХУДЛАА ЯРИА АЛАЙ ЯРИА ЧАВГАНЦЫН ЯРИА ХОШИН ШОГ ЯРИА. ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ МАН ЯМАР НЭГЭН ГЭМТ ХЭРЭГТЭЭ ЧИРЧ ОРУУЛАХ ГЭСЭН САНАА.ХАРИН ХААНА Ч АН НЭР ЦЭВЭР ,ҮЗЭЛ БОДОЛ НЬ ЗӨВ НАМ ШҮҮ
АН нам маань үр бүтээлгүй хүмүүсээр дүүрснээр одоо бүр хүнгүй шухуу намын нэртэй оронцог болждэээ
АН-н сайд сонговол аль ч яам тэг чигээрэй мэрэгжлийн бус хүнээр дүүрдэгийг өмнөх жишээ харуулсан даа. Яандаа.