НИЙГЭМ

Мэдэгдэл: БНХАУ-ын ЭСЯ-наас “Тайванийг биднийх гэж хүлээн зөвшөөр, монголчууд аа” хэмээн тулгажээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэл гаргажээ. Үүндээ Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт намын Гадаад харилцааны албаны дарга У Жаошегийн нийтлэлийг гаргасныг шүүмжилжээ.

Мэдэгдэлд:

“Дэлхий дээр нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. Энэ бол ямар ч хүн, ямар ч хүчин өөрчлөх боломжгүй бодит үнэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолд БНХАУ-ын Засгийн газар нь Хятадын бүх ард түмнийг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс Тайвань НҮБ-д элсэх асуудал огт байх боломжгүй.

COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчин янз бүрийн шалтаг гаргаж, халдвар хамгааллын сэдвийг улс төржүүлж, олон улсын тавцанд нэг Хятад зарчмыг өдөөн хатгахыг завдсан. Гэвч, нэг Хятад зарчмыг баримтлах нь ерөнхий хандлага хийгээд ард түмний хүсэл, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын нийгэмлэгийн нийтлэг ойлголцол юм. “Тайванийн тусгаар тогтнол” хэмээх салган бутаргах хүчний санаархал бүтэхгүй.

Монгол Улсын Засгийн газар нэг Хятад зарчмыг тууштай баримталж, “Тайванийн тусгаар тогтнол”-ын эсрэг байдагт Хятадын тал талархал илэрхийлье. Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл зарим тал дээр хуурмаг байдалд автаж, Монгол Улсын бодлоготой харшлах нийтлэлийг нийтэлсэн явдалд бид харамсаж байна. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнээс суралцана гэж найдаж байна. Хятад, Монгол хоёр улс Иж бүрэн стратегийн түншүүд, найрсаг хөршүүд. Хятадын талын улс орныхоо бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж буй хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар болон ард түмэн цаашид ч мөн ойлгож, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

ОХУ-ын ЭСЯ-ны зарим үйлдэл дипломат ёс зөрчиж буй хэмээн шүүмжлэх хэсэг бий. Энэ удаад хойд хөршийн ЭСЯ-наас ч Монголын хэвлэлд нийтлэгдсэн зүйлийн агуулгад ундууцаж, “Тайвань биднийх, монголчууд аа” гэсэн мэдэгдэл гаргасан нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-20 08:33

ugaasaa zuvshuurhuus yadgiin

Karlo free taiwan
Karlo free taiwan
2022-09-20 09:40

Mongol ulsiin Alban ysnii bair suuri bish hewlel medeelel delhii danhind tulgamdaj bui asuudaliin tuhai l medeelelsen bnashd ene d yu ni buruu bna tusgaar ulsiin hewlel medeelel yu gej bichih bichehgui bnu ene hytdad ymar hamaa bna zasgiin gazariin bair suuri baisan bol yahaw gesen ch ene bol notstoi diplomat ysond baij bolomgui zuil bna

Зочин
Зочин
2022-09-20 09:41

Тайвань бол Хятадын нэг хэсэг.

Зочин
Зочин
2022-09-20 09:42
Reply to  Зочин

Монгол улсын байр суурь тийм байгаа

Зочин
Зочин
2022-09-20 09:41

Худлаа үнэн хуцхаа л больчих, чамаас асуугаа юу?

Зочин
Зочин
2022-09-20 09:41

Тайвань бол тусгаар улс л даа

Зочин
Зочин
2022-09-20 09:42

Тайваныг дэмжинэ гэдэг бол өөрийн эх орны тусгаарыг үгүйсгэж бгаа хэрэг мөн.

ҮНЭН
ҮНЭН
2022-09-20 09:50

ХЭХЭ УГААСАА МАНАЙ МОНГОЛ УЛС НЭГ ХЯТАД ГЭЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧИХСӨН ШҮҮ ДЭЭ

Зочин
Зочин
2022-09-20 09:52

Тайвань Хятадтайгаа нэгдэнэ үү хоорондоо байлдана уу Монгол улсад падлий ч байхгүй. Учир нь биднийг НҮБд элсэхэд саад болж байсан Тайвань одоо өөрсдөө НҮБд бүртгэлгүй болсон тэгэхээр Тайвань бол улс биш.

Зочинби
Зочинби
2022-09-20 09:52

Түүч ойсонгүй
юү бичээд бгаан энэ 1 сансармаа гээч

Зочин
Зочин
2022-09-20 14:31

Тайваний эрх баригч намын хөтөлбөрт ####ь дээр үеэс ####дагдсан ар нутгаа /ар монгол/ эргүүлж авна гэж ####ь эртнээс байдаг бөгөөд коммунист хятад ар монголыг үөвлөлт монголын коммунистуудад өгсөн гэж хараадаг. Тайваньд лав 2000 оны үед 16 хүнтэй Ар монголын хэрэг эрхлэх яам байсан. Харин БНХАУ манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр хэнийг жинхэн монгол хүн хараах ёстой. вэ?

Хариу
Хариу
2022-09-20 16:50

Та нар мэдэх билүү? Тайванчууд Монгол Улсыг өөрийн с####шгүй хэсэг гэж ####бан ёсоор тунхагладаг юм. Ийм учир Монголдоо хайртай, Монгол Улсын тусгаар байдлыг хайрлах хүн бүр Тайваныг хүлээн зөвшөөрөх ёсгүй юм даа. Тайванчууд хятадыг нэгтгэвэл Монголыг өөрийн болгоно гэж дайрна шүү дээ.

Хариу
Хариу
2022-09-20 16:53

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн байхдаа Тайванчууд манай улсыг НҮБ-ын гишүүн болоход хориг тавьж, олон арван жил гацаасныг та нар сонссон уу? Тайван бол маш эвгүй, Монголын эсрэг орон шүү.

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x