НИЙГЭМ

“Хуулиараа “Dior”-ын логотой ресторан нээх боломжтой”

Улаанбаатар хотод “Dior” брэндийн логог ашиглан ресторан, лоунж нээжээ.

Үнэртэн, тансаг хэрэглээний хувцас зэрэг үйлдвэрлэдэг дэлхийн алдартай “Dior” брэндийн логог ийн ашигласан нь оюуны өмчийн зөрчил үүсгэх магадлалтай. Иймд эл кэйсийг Оюуны өмчийн газрын хариуцсан мэргэжилтнээс тодрууллаа.

Ингэхэд “Гадаадын брэндүүд нь барааны тэмдгээ тодорхой ангиллуудын хүрээнд бүртгүүлдэг. Тухайлбал, үнэртэй ус, хувцас гэх мэт. Энэ бүртгүүлсэн ангилалд багтах бүтээгдэхүүн, үйлчилгээнд барааны тэмдгийг нь ашиглавал зөрчил болно. Бүртгүүлсэн ангиллаас гадуур ашиглаж болно гэсэн үг, хуулиараа.

Тэгэхээр “Dior” брэнд нь барааны тэмдгээ манай улсад ресторан, лоунжийн ангиллаар бүртгүүлээгүй тохиолдолд дээрх кэйс зөрчил болохгүй” гэж тайлбарлалаа.

Оюуны өмчийн газрын нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Dior” түлхүүр үгтэй барааны тэмдгүүд нь бүгд үнэртний ангилалд байна. Энд дарж танилцана уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-24 04:04

Dior Bertie 00 stars borluulj bono green ug uu?

Холбоотой мэдээ

Back to top button