Нийгмийн

129-р цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхчүүдээс 6.6 саяын хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт долоон объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Б” нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нэр бүхий 14 эцэг, эхээс хувийн дансаар дамжуулан нийт 6.6 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэг багтжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 13:09

энэ чинь наад захын л жишээ ш дэ энэ байтугай л авч бгаа

Зочин
Зочин
2022-09-26 13:09

Ёр нь ариун цэврийн хэрэгсэл авах ёстой эцэг эхээс

Зочин
Зочин
2022-09-26 13:10

Шэрээ санд�##�гүй цэцэрлэг зөндөө л бна шүү дээ эцэг эхчүүд л авч өгч бна шүү дээ улсын төсөв хаагуураа урсаад байдгыг мэдэхгүй юм даа сургууль цэцэрлэгиин засварыг хаврын хаварт эцэг эхчүүд л дааж бна шүү дээ одоо сургууль бас нэхэж бна шүү дээ

Зочин
Зочин
2022-09-26 13:10

Ёстой бүр тэр чигээрээ ялзарчээ энэ нийгэм

Зочин
Зочин
2022-09-26 13:10

Нөгөө нийгмийн даатг�##�ын мөнгө туусан нөхөр хаана бна

Зочин
Зочин
2022-09-26 17:09

Хоёрын хооронд чаадаг гар вэ нэг иөсөн чаахгүй хохь чинээ ингээд ажил ч үгүй �##� ч үгүй гошногоороо шүгэлдээд явжий даа

Зочин
Зочин
2022-09-26 20:49

Хөөрхий дөө туршлагагүй бнаа. Бэлнээр авдаг шдээ. Хандив гээд.

Холбоотой мэдээ

Back to top button