Нийгмийн

Жирэмсний амралтаас ажилдаа орсон албан хаагчаас 2.5 саяын хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 708 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт долоон объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Д” нь жирэмсний амралт нь дуусаж эгүүлэн томилогдсон албан хаагчаас 2.5 сая төгрөгийн хахууль авсан, байгууллагын төсвийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх хэрэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2022-09-26 13:37

Том том хахууль, Хөгжлийн банкны зээл олгохдоо хахууль авсан �##�бан туша�##�тан, том том хэргүүд нь дарагдаад жараахай хэргүүдээр хаацайлж, мэдээлэл хийхээ болио оо, ард түмнийг доромжлоод басаад байна даа

Зочин
Зочин
2022-09-26 17:06

Сайхаан ийнхүү авилга гэдэг ац монголыг з�##�гив баяр хүргэцээ ацнуудаа

Зочин
Зочин
2022-09-26 19:53

АВИЛГА УЛАМ БҮР ХАРГИС ХЭРЦГИЙ УВАЙГҮЙ БОЛОН ЦЭЦЭГЛЭЖ БАЙНАА.ХӨӨРХИЙДӨӨ НЯЛХ БИЕТЭЙ ЦАГААН СҮҮ НЬ ДУСАЛСАН ЭХ ХҮНЭЭС АВИЛГА АВЧ Л БАЙДАГ АРИЛСАН ДОТОРТОЙ ЖОРЛОНГИЙН ӨТ ВЭ? ХӨӨШ ЧИ ҮҮНИЙХЭЭ ХАРИУД ЦӨЛ ГАЗАР ХОНИН ГҮРВЭЛ БОЛООРОЙ ЭСВЭЛ ХАР УС УУХГҮЙ ХАГД ӨВС ГУДРАХГҮЙ ТАБЖИ БОЛОН НАДАД ХАР ГАВЛАА ТАШУУЛААРАЙ ГӨЛӨГӨӨ ЧАМАЙГ ХАРНАА БИ ШИЛЭЭР ЧИНЬ ГЭРЭЛТ ОРЧЛОНГИЙН НАРЫГ ХАРУУЛНАА АЦ МИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button