НИЙГЭМУЛС ТӨР

Ерөнхий сайд аа, орон нутгийн томилолтод Кызыл хотыг "хавчуулдаг" дарга нараасаа л эхэлж хэмнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хавар Хэмнэлтийн хуулийг санаачилж, дарга нарын унаа, тэрэгтэй "ноцолдсон". Одоо ирэх оны төсөвт зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлнэ хэмээн ярьж буй. Хэмнэх, төсвийн сахилга баттай байхыг Засгийн газрын тэргүүн слоган болгосоор байна.

Гэтэл Ерөнхий сайдын харьяаны агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын томилолтын зардал бүхий бичиг баримт ил болжээ.

"Орон нутагт томилолтоор ажиллах зардлын төсөв" гэсэн энэ бичгийн эхэн хэсэгт: "...Увс, Ховд, Баян-Өлгий аймагт..." гэж дурдсан боловч яг зардлын тооцоололдоо "Баян-Өлгий, Увс, Ховд, Кызыл аймагт очих" хэмээжээ.

Сошиал орчинд ашиглагдсан зураг.

Кызыл хаанаас гарч ирсэн бэ. Тува улсын нийслэлийг Монгол Улсын нутаг дэвсгэр мэтээр оруулж, эл томилолтын зардалд нийт 10.6 сая төгрөг төсөвлөсөн нь ийн ойлгогдож байна.

Томилолтод явах хүмүүс: ТӨБЗГ-ын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, мэргэжилтэн М.Лхагважав нар

Томилолтын хугацаа: 2022.08.01-202.08.16-ны хооронд

Энэ бичигт Ерөнхий нягтлан бодогч Ц.Гантуяа, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нар гарын үсэг зуржээ.

Тайлбарламж өлгөхөд, энэ томилолтын зардал гарсан эсэхийг шилэн дансны мэдээллээс шүүж үзэхэд олдоогүй бөгөөд энэ бичгийн дагуу томилолт болсон эсэх нь тодорхойгүй байна.

Гэвчиг ТӨБЗГ-ын төсвийн ерөнхийлөн захирагч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Хэмнэнэ, хэмнэнэ гээд л байвч өөрийнх нь харьяа байгууллага томилолтын завсраар Кызыл явж "амрах" зардал тусгасан дүр зураг харагдаж байна. Эхлээд эндээсээ хэмнэвэл, арга хэмжээ авбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-09-27 08:30

10сая юм биш үү

Зочин
Зочин
2022-09-27 08:49

Чадахгүй ээ энэ нөхөр. Чадахгүй гэдэг нь бүрэн илт болсон.

Зочин
Зочин
2022-09-27 08:56

КЫЗЫЛ ХОТЫГ МОНГОЛ АВЧИХСАН ЮМУУ ПУТИН МЭДЭЖ БГА БОЛОВ УУ МЭДВЭЛ ЛАВ Л БАЯРЛАХГҮЙ БАЙХАА

Зочин
Зочин
2022-09-27 19:22

Ийм л хулгайч луйварчид байхад юун хэмнэлт энэ зүгээр л МАН ын тавилттай жүжиг

Холбоотой мэдээ

Back to top button