Нийгмийн

Ослын улмаас долоон хүн гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэжээ

Нийслэлийн Багануур дүүргийн гуравдугаар хороо, Нугын тал гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 3 км/-т хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэд хавчуулагджээ.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Багануур дүүргийн харьяат Г-ийн жолоодож явсан “Соната-6” маркын нэг зорчигчтой суудлын автомашин Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан “Тоёота Пилдэр” загварын /5 зорчигчтой/ суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас тус автомашинд зорчиж явсан 3-55 насны долоон хүн гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн ЯТТТ-ийн эмч болон, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 27, 2022 13:48

1ширэг зорчигч, 5 ширхэг зорчигч гэж бичнэ

Зочин
Зочин
9 сар 29, 2022 11:43

Мөргөлдсөн машин дотроо Гэмтсэн 7 хүнийг ЭСЭН МЭНД болгоод Эмнэлэгт өгчдөг Манай цагдаагийнхан Увдис ихтэй мундаг хүмүүс юм байна шүү! Төр түүний нь үнэлж Одонгоороо мялаах л дутаж дээ? Ай яа яа МАНын цагдаа

Холбоотой мэдээ

Back to top button