Нийгмийн

Бага насны хүүхдийн гар утас хулгайлж, зугтсан этгээдийг барьжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдрийн 15 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хотхоны орчим халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 12 настай эмэгтэй “Н”-ийн гар утсыг 39 настай эрэгтэй “Д”-нь хулгайлан авч зугтсан байжээ.

Тиймээс шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-04 19:03

ӨӨ МУУ ХӨГШИН ТӨГЦӨГ ГУДАМЖНЫ ХҮН ЮМ УУ? ИЙМЭРХҮҮ ЦАЙСАН ХУЛГАЙЧУУДЫГ ЦААШ НЬ ХАРУУЛЖ БАЙЯАА НИЙГЭМД ХЭРЭГГҮЙ ТУГДАЙЛГАЧИХАА

Холбоотой мэдээ

Back to top button