УЛС ТӨР

Э.Шижир: Концессын хуулийг шууд устгаж, шинэ хууль ярьж байгаа нь буруу

Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшиж байсан “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлаар ярилцлаа.

-Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа “Төр хувийн хэвшлийн тухай хууль”-д шүүмжлэлтэй ч, авууштай ч зүйл бий-

-Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг асуудлын талаар тантай ярилцъя гэж зорьсон юм. “Концессын тухай хууль”-ийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болгон өөрчилж УИХ-аар хэлэлцүүлээд эхэлчихсэн. Үүнийг юу гэж дүгнэж сууна?

-Анх 2009 онд Монгол Улсын төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын бичиг баримтыг УИХ-аар баталсан байдаг. Улмаар хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хүрээнд “Концессын тухай хууль”-ийг 2010 онд баталж гаргасан байдаг. Батлагдаад арав гаруй жил л болж байна. Эл хуульд үндэслээд урт хугацаатайгаар хийгдсэн төслүүдийн нэг бол манай уул уурхайн металлургийн төсөл. Амжилттай сайн хэрэгжиж байсан. Мэдээж дунд нь эдийн засгийн шалтгаант хүндрэлүүд гарч ирж, түүнд нь тохирсон өөрчлөлтүүд хийгдэж байлаа. Ямартай ч урьдчилж хийх ёстой бүх төсөл хөтөлбөрүүдээ хийж дууссан. Гангийн үйлдвэрийн суурь судалгааны ажлыг дуусаад, газар шорооны ажил эхлэхэд бэлэн болоод байв. Ийм төсөл асар их цаг хугацаа, эрсдэл дагуулдаг.

Урт хугацааны буюу 30 жилийн гэрээний хугацаа дуусаагүй байтал хуулиа бүтнээр нь өөрчилж байх жишээтэй. Энэ ялангуяа хөрөнгө оруулагчдад “Монгол Улс хуулиа бүрмөсөн өөрчлөөд шинэ зүйл гаргаж ирж болдог” гэдэг итгэлгүй байдлыг төрүүлдэг. Хууль эрх зүйн орчныг нь хараад л хөрөнгө оруулагчид дуу алдаад ороод ирдэг баймаар байгаа юм уг нь. 

Гэтэл том төсөлд арван жил гэдэг богино хугацаа. Ийм богино хугацаанд нэг хуулийг бүрэн хүчингүй болгож, шинийг гаргаж ирэхийг буруу гэж үзэж байна. Мэдээж засаж сайжруулах ёстой зүйл бий. Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа “Төр хувийн хэвшлийн тухай хууль”-д шүүмжлэлтэй ч, авууштай ч зүйл бий. Өмнөх хуулиа засаж сайжруулбал хөрөнгө оруулагчид болоод түншлэгч байгууллагууддаа илүү итгэл үнэмшил төрүүлэх болов уу гэж бодож байна. 

-Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар зарим УИХ-ын гишүүд “Концессийн гэрээний барих-шилжүүлэх-ашиглах гэдэг үйлдэл нь ерөөсөө л буруу юм байна. БНСУ-д хэзээ ч тийм юм байдаггүй. Бид буруу явж иржээ”гэдэг байдлаар дуугарч эхэлсэн. Танайх Дарханы төмөрлөг үйлдвэрийн концессын гэрээг хэрэгжүүлж, томоохон төслүүдийг хөдөлгөж байсны хувьд үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? 

-Концессын хуулийн дагуу хэрэгжсэн төслүүдийг ач холбогдлоор нь жигнэх, маш сайн цэгнэх шаардлагатай байсан. Тухайлбал, Концессын гэрээг хөгжлийн томоохон төслүүд рүү чиглүүлэхээс илүү, тойрогтоо сургууль, цэцэрлэг барих, шаардлагагүй газарт зам тавьсан нь олон байх гэж бодож байна. Чухам энэ нь эл хуулийн ач холбогдлыг нь сааруулж ирсэнтэй холбоотой. Эргээд концессын гэрээг буруу харагдуулах, ойлголт төрүүлж ирсэн. 

-“Концессын тухай хууль”-иа хүчингүй болгоод шинээр хууль гаргаж ирж байгаа нь хэр зохимжтой вэ. Хувийн хэвшлүүдэд хүндрэл үүсгэх үү?

-Шинээр яригдаж буй “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн төсөлд “барих-шилжүүлэх” гэсэн төрлийг хориглох заалттайгаар оруулж ирсэн байна лээ. Дахиад л хэлье. Өмнөх “Концессын тухай хууль”-иа хүчингүй болгож бүр хаяснаас энэхүү заалтаа оруулаад тордчихож болоогүй юм болов уу гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, нэг хуулиа хэрэгжүүлж үр дүнг нь үзээгүй байж, нэрийг нь өөрчилж оруулж ирэх нь буруу. Дүрэм журмаар зохицуулж болох процессын асуудлуудыг заавал хууль руу чихэж оруулсан гэж анзаарлаа. Түншлэл гэх нэртэй ч төр нь илүү эрхтэй, хувийн хэвшил нь илүү үүрэгтэй зохицуулалтууд оруулж ирсэн байна.

-Хууль хэлэлцэж байхад хөрөнгө оруулагчид “ямар таатай нөхцөл бүрдүүлж, давуу тал бий болгох бол оо” гэдгийг хамгийн түрүүнд хайдаг. Гэтэл тийм зүйл алга-

-Ярианы эхэнд та хуулийн төслийг хараад хөрөнгө оруулагчид хөөх гэж дууд алдаад орж ирдэг байх хэрэгтэй гэж онцолсон. Одоо хэлэлэлцэж байгаа хуульд ийм зүйл багтсан гэж харагдав уу? 

-Тэгсэн. Төр хөрөнгө оруулагчдыг татах, сонирхоод ороод ирэх эрх зүйн таатай нөхцөлийг нь бий болгох үүднээс энэ хуулиудыг хэлэлцэж байгаа гэж бодож байна. Үүний нэг нь энэхүү “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн төсөл. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ч хэлэлцэх гэж байгаа. Хууль хэлэлцэж байгаа энэ нөхцөлд гадна, дотнын хөрөнгө оруулагчид “ямар таатай нөхцөл бүрдүүлж, давуу тал бий болгох гэж байгаа юм бол оо” гэдгийг хамгийн түрүүнд хайдаг. Гэтэл “тийм зүйл байна” гээд нэрлэчихээр юм харагдаагүй. Өөрөөр хэлбэл “өмнөх хуулиасаа ийм гарц гаргалгаагаар илүү юм байна” гэж бодогдуулах заалт алга. Бас нэг асуудал бий.

-Ямар?

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа нь Захиргааны ерөнхий хуульд хамаарахгүй гэсэн заалтыг оруулж ирсэн юм билээ. Гэтэл "Захиргааны ерөнхий хууль" нь төрийг хувийн хэвшил, ААН-үүдэд дээрэнгүй зан гаргахаас хамгаалсан байдаг. Тиймээс энэхүү заалтыг ч оруулж ирсэн нь буруу гэж бодож байна. Ижил хэмжээнд түншлэх гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд ч хамааруулж, хуулиуд харилцан үйлчлэх ёстой.

-Бас “төр өөрийн эрхээ данхайлгаж, хувийн хэвшлийн эрх ашгийг хумьсан байна. Тиймээс сайтар хэлэлцэх шаардлагатай” гэдэг байдлаар ч зарим нь дуугарч эхэлсэн юм билээ?

-Сонгон шалгаруулалттай холбоотой ямар төсөл байх вэ, төсөл шалгаруулахад ямар нөхцлүүд байх вэ гэхчлэн эрх хэмжээний хувьд тэнцвэргүй, шат дамжлага ихэссэн зүйлс харагдаж байна лээ.

-Концессын гэрээгээр том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 20-30 жил шаардлагатай. Энэ дагуу ч гэрээ хийгддэг. Гэтэл танайхтай 30 жилийн гэрээ хийчихээд арван жил ч хүрэлгүй цуцалчихсан?

-Бид “Концессын тухай хууль”-иар гэрээгээ хэрэгжүүлээд явж байсан. Мэдээж 30 жилийн хугацаатайгаар байгуулсан гэрээ. Гэтэл найм дахь жил дээр нь гэнэт цуцалсан. Цаашлаад батлагдаж, хэрэгжээд арав гаруй жил л болж буй хуулиа цуцлах тухай ярьж байна.

-Төр ямар онцгүй түнш вэ гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан-

-Гэрээгээ цуцалчхаад ямар нэгэн тайлбар хэлж, уулзалт хийлгүйгээр төр нь шууд хаалгаа хаачихсан гэж сонссон юм байна?

-Тийм. Биднийг юу хийж байсан, юуг нь хийгээгүй дутуу орхисон, цаашид яах ёстой байсан гэдгийг биднээс тодруулах ёстой баймаар. Дөрөвдүгээр сард гэрээгээ цуцалж, хашаанаас хөөж гаргаснаас хойш нэг ч удаа дуудаж уулзаагүй. Хянан шалгагч байгууллагуудын төлөөллүүд л ирэх юм. Төрийн аппарат ажиллахгүй, ямар нэгэн буруутан, өө хайгаад байх юм. Ядаж тэнд үлдсэн зүйлсээ авчихмаар, тэгээд бүрмөсөн явчихмаар байдаг. Ямар ч байсан төр ямар онцгүй түнш вэ гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Гэтэл гадны улс орнууд биднийг ажиглаж байгаа. Асуудлуудыг шийддэг баймаар байна.

-Танай кейс дээр нэг талаар төр хувийн хэвшлийг дээрэмдэж бусниулж болдгийн жишээ гэх. Нөгөө талаар төр өөрийнхөө "юм”-ыг буцааж авч байна гэх. 

-Биднийг анх уул уурхайн металлургийн цогцолборыг босгохоос өмнө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ямар байлаа. Гэтэл өнөөдөр ямар болчхов гэдэг нь газар тэнгэр шиг ялгаатай. 2014 оноос эрдэс бүтээгдэхүүний үнэ маш их унасан. Үргэлжлүүлээд "ковид"-ын цар тахал гарсан. Ийм үеүдэд бид чадлаараа ажиллаж л ирсэн.

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн асуудлыг оруулж хэлэлцсэн. Улмаар санхүүгийн зөрчил илэрсэн шалгалтын ажиллагаа гүйцэд дуусахад мэдээлэл өгнө гэх учир битүүлэг бөгөөд товч зүйл ярьсан. Үнэхээр санхүүгийн зөрчилтэй байсан юм уу?

-Ер нь буруутгал хайж байгаа. Тухайн үед бидний гаргаж байсан шийдвэрийг үгүйсгэж буй хэлбэр. Зах зээлийн ханш, эдийн засгийн нөхцөл байдлыг тооцож үзэхгүйгээр биднийг буруутай үйл ажиллагаа явуулж байсан мэтээр ойлгуулж байгаа. Хяналт шалгалтын тухайд хэвлэл дээр гарсан мэдээлэлтэй л байна, бид. Учир нь бидэнтэй огт ярихгүй байгаа. “Энэ ямар учиртай юм бэ” гээд асуувал ядаж хэлээд өгмөөр байна. Гэтэл хэт нэг талыг барьж байна. Хяналт шалгалт хийхдээ нэг нүдээ дарчхаад байна. Өөрөөр хэлбэл бидний хийсэн бүтээсэн юмсыг үгүйсгэж, зөрчил дутагдлуудыг түүж гаргаж ирээд байгаа л гэж харж сууна. Эдийн засгийн эрсдэлтэй олон нөхцөл байдлыг туулсны хувьд “Ингээд байхдаа яадаг юм бэ” гэх юмнууд ч байхыг үгүйсгэхгүй. Өр зээлгүйгээр үйл ажиллагаа явуулах ч боломжгүй. Тэр өрийг бид төрийг төл гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Өөрсдөө л хариуцаж байсан. Биднийг хүлээж авахад ч өртэй байсан. Тухайлбал, төртэй гэрээ байгуулаад удаагүй байхад татварынхан 15 тэрбумын акт тавьчхаад яваад өгч байсан. Тэр бүрт нь төр лүү хандаж гомдоллож байгаагүй. Гэтэл улс орноо залилчихсан юм юм шиг ааш аяг гаргаад байгаад харамсаж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 09:48

Хаа сайгүй л улс төрийн ш##тгаанаар ##иваа зүйлийг харлуулж үгүй хийх ажлууд хийгдсээр байх юм даа

Үнэн
Үнэн
2022-11-24 11:02
Reply to  Зочин

Гангийн үйлдвэр барих хангaлттай хугацаа байсан ч сүүлийн 10 жил зөвхөн төмрийн хүдрийг урагш зөөж ашиг олсоор ирсэн луйварчид шүү дээ. Нэгэнт л гэрээгээ зөрчиж, гангийн үйлдвэр бариагүй бол төр үйлдвэрээ буцаан авах нь зөв. Одоо элдэв юм гоншигноод хэрэггүй. Буcдад нь сургамж болог.

Зочин
Зочин
2022-11-23 09:49

Мэргэжлийн, чадвартай, эрч хүчтэй, тооцоо суд##гаатай дотоодын үйлдвэрээ дэмжих хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-23 09:49

Яагаад хувийн хэвшлийнхэндээ ийм дургүй вюм бээ

Зочин
Зочин
2022-11-23 09:49

Маш сайн компани шүү дээ. Орлого их олоод эсвэл орлогыг нь хаагаад ирэхээр л манайхан ингэх юм

Зочин
Зочин
2022-11-23 09:49

төмрийн үйлдвэргүй улс орон хөгжин гэж яриад ч яахав инээдтэй юм зүгээр үйлдвэрийн хэвийн үргэлжлүүлээд ажлуулаа

Зочин
Зочин
2022-11-23 09:50

ямарч мэдлэг мэдрэмж боловсролгүй хүмүүсийг дээрээ з##аад л байв## ийм юм давтагда## байна

Зочин
Зочин
2022-11-23 09:50

зүгээр сайхан хамтран ажиллаад улс орноо хөгжүүлээд нийгэм эдийн засгаа өсгөөд явхихаж болдоггүй юм байхдаа

Зочин
Зочин
2022-11-23 10:48

энэ асууд## мөн ч удаан яригдаж байна даа

Зочин
Зочин
2022-11-23 13:19

Хулгай эзнээ голохгүй гэж эрх мэдэл ##бан туша##тнуудыг авилг##даж төрийн компаниудыг авч баялагийг нь түүхийгээр нь зарж хөлччөөд одоо матрын нулимс гаргаад яахав хийж бүтээх цаг хугацаа ханг##ттай байсан харин ч эзэнтэйгээ шоронд байх ёстой шоо.

Зочин
Зочин
2022-11-23 18:34

10 жил юу хийж байсан новш вээ

Үнэн
Үнэн
2022-11-24 10:59

Гангийн үйлдвэр барих хангaлттай хугацаа байсан ч сүүлийн 10 жил зөвхөн төмрийн хүдрийг урагш зөөж ашиг олсоор ирсэн луйварчид шүү дээ. Нэгэнт л гэрээгээ зөрчиж, гангийн үйлдвэр бариагүй бол төр үйлдвэрээ буцаан авах нь зөв. Одоо элдэв юм гоншигноод хэрэггүй. Бу####д нь сургамж болог.

Холбоотой мэдээ

Back to top button