Нийгэм мэдээ

Гэнэдүүлж шалгадаг, "поп"-рдог улс төр үеэ өнгөрөөж буй, Б.Бат-Эрдэнэ сайд аа

Цагаан сарын амралт дуусаагүй, дундраагүй байхад хамгийн түрүүнд "ажлаа" эхэлсэн улстөрч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болов. Тэр гэнэт Хөшигийн хөндийн нисэх буудал дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ тоос шороог нь хуруугаараа арчаад авлаа.

БОАЖ-ын сайдын өгсөн үүрэг нь нисэх буудлыг цэвэрлэх. Чингээд жаал жуул юм асууж, "Хэрэв нислэгтэй байсан бол..." гэж болзол тавьж байгаад одоогийн байр байдлыг нь жаал шүүмжлэв. Шалгаж, шүүмжлэх нь зүй ёсны хэрэг ч цагаа олоогүй гэж олон нийт дургүйцэж байна.

Цагаан сарын баярын өдрүүдэд нислэгийн буурсан, онгоцны буудлын үйл ажиллагаа энгийн үеэсээ намжмал байдалд шилжээд байсан. Шинийн 1-3-ны хоорондох амралт дуусаад маргааш нь гэнэдүүлж, хуримтлагдсан тоосыг хуруугаараа арчсан нь лав түүний цэвэр цэмцгэрийнх биш болов уу.

БОАЖ-ын сайдын хариуцсан салбарт байгаль орчноос гадна аялал жуулчлал багтдаг. Харин аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд агаарын тээврийн салбарт шинэчлэл хэрэгтэй гэж ярьдаг. Тэр өөрөө улс төрд орохоос өмнө нислэгийн тийз бичдэг хувийн компани ажиллуулж байсан нэгэн юм.

Жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Агаарын тээврийн либералчлаач, гадаадын авиа компаниуад нислэгийг нь нээж өгөөч" гэж салбарынхныг, МИАТ-ыг, ИНЕГ-ыг загнахад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн нөлөө их байсан гэж хөшигний ард яригдаж буй.

Хэрэв Б.Бат-Эрдэнэ сайд овоо хараандаа авсан агаарын тээврийн салбарт хийж, хэрэгжүүлэх ажлынхаа эхлэлийг тавьж, нисэх буудлыг амралтын өдрөөр зорьж очсон бол түүний цэвэр цэмцгэр зан нь, Цагаан сар бараг дуусаагүй байхад гэнэт "ухаажиж сэрсэн" зэрэг нь цагаа олоогүй, асар популист дүр зургийг үүсгэв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ПОПРОЛТ БИШ ГЭНЭДҮҮЛЖ ШАЛГАХ НЬ ҮР ДҮНТЭЙ

Зочин
Зочин

Цагаа олоогүй шалгалт гэж байхгүй. Зарлаж байж шалгахаа больсон шүү.

Зочин
Зочин

Бид та нарыг шалганаа .Биднийг аятайхан хүлээж ав гэж хэлж байж очино гэж байхгүй ээ.Тэгээд ч олон улсын гэх тодотголтой буудлын А/Ц ийг шалгаснаараа ЮУ НЬ БУРУУ байв гэж. Сансармаа юу хэлэх гэсэн юм бол.

Зочин
Зочин

Оюунхоролын анзааны хүн энэ нэг царай муутай ухаан дутмаг амьтныг нүдний булангаараа ч харахгүй Хирэндээ дараачийн сонгууль бодоод л попормор болж байгаа юм байхдаа

Зочин зочинЗочин
Зочин зочинЗочин

Зөв хэзээ ч үзэж шалгаж болно энэ эргүү сэтгүүлчийн хээр бол хэлж байгаад цагаан сарын шинийн тэдэнд шалгах нь лдээ энэ сайд ажлаа хийж байна амралт баяр нь дэндсэн манайд ганц нь гэсэн ажил хийх гэж байхад бүү шүүмжил хүмүүст хэрэгтэй баталгаатай зүйл нийтэд Г Сансармаа минь

Зочин
Зочин

ТА НАР БИТГИЙ МУШГИН ГУЙВУУЛААД БАЙГААРАЙ....УРЬД НЬ 6 УДАА ОЧИЖ ҮҮРЭГ ӨГӨХӨД МОНГОЛ УДИРДЛАГА ХАРУМАФҮЖИГИФН ДҮҮ ГЭХ ДЭД ЗАХИРАЛ НЭРТЭЙ ЭТГЭЭД, ЯПОН МЭНЭЖМЭНТ ГЭХ ЗАХИРАЛ НЬ ТҮЙ Ч ГЭЭГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.... ТЭР ХАРУМАФҮЖИ АХЫХАА ЯПОН РЕСТОРАНЫГ БУУДАЛ ДЭЭР НЭЭГЭЭД АЖИЛЛУУЛЖ БАЙНА ГЭСЭНШТ ТА НАР БОЛИО ИНГЭЖ АЖИЛ ХИЙХГҮЙ ШҮҮ МУУ РАРУМАФҮЖИ НЭРТЭЙ НОВШНУУДАА НИСЭХ БУУДЛААО ИНГЭЖ ТОГЛОХГҮЙ ШҮҮ

АРД
АРД

Аймгуудын байгаль орчныг хамгаалдаг байгууллагуудынхаа ажлыг шалгаач. Ногоон мод огтлоод зөөгөөд л байдаг. Үхсэн илийний нисэх буудлын хог шороог шалгах.

Зочин
Зочин

Zuv shdee.Tegeed zavaaraad suuj baih uu? Zavaandaa daschihsan zavaan umnuud.Uur gazruudiig ch sain shalgah heregtei!

Холбоотой мэдээ

Back to top button