Б.Идэр-Од одоо дуугарах ёстой

Иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн IHC койныг гаргасан "Их Бит" ХХК-ийн ард О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нар байлаа. Б.Идэр-Од тус компаниас хувь эзэмшихээ больж, гадаадыг зорьсон юм. Ингээд "эзэн холбогдогч"-оор гурван хүн үлдсэн. Харин одоо тэр гурав 461-р ангид хоригдоод байна.
Тэдний зүгээс "Бид буруу зүйл хийгээгүй, шалгаж байгаа нь сайн хэрэг гэж бодож байна. Үнэн, мөн нь тогтоогдоно" гэсэн байр суурийг илэрхийлж буй. Хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа. Тодорхой хугацааны дараа хэрэг шүүхэд шилжинэ. Тэгээд койны давлагааг анх Монголд бодитойгоор, хүчтэйгээр эхлүүлсэн залуус гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдож, улмаар койны зах зээл цааш хэрхэх нь шийдэгдэнэ гэхэд хилсдэхгүй.
Яг энэ үес олон нийтэд, нэн ялангуяа IHC койнд хөрөнгөө оруулсан иргэдэд асуулт, төөрөгдөл, хүлээлт бий. "Тэд луйварчид мөн байсан уу..." гэх асуулт голчилно.
Б.Эрхэмбаяр өчигдөр өөрийн нүүр хуудастаа "Б.Идэр-Од оо, чамайг ямар нэг зүйл хэлэх болов уу гэж зөндөө хүлээлээ. Үнэндээ Б.Идэр-Од өөрөө гараагүй, бид түүнийг гаргасан" гэж хоёр үзүүртэй бичвэр бичжээ.
Б.Идэр-Од олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн инфлүинсер, залуусыг зөвд, боловсролд уриалан дууддаг нэгэн. Түүний зам мөр үргэлж зөв, цэвэр байж ирсэн. Мөн ээж нь улстөрч Ц.Оюунгэрэл учраас тэр мөн л зөв байх учиртай нэгэн. Тийм ч учраас "Их Бит"-ээс гарсан нь нэг талаар "Буруу юм руу явж байгааг нь мэдээд эрт нэрээ татаж авсан хэрэг үү" гэсэн хардлагыг үүсгэдэг. Өдгөө Б.Идэр-Од гадаадад байгаа тухайгаа ч, IHC койны талаар ч байр суурь илэрхийлээгүй байгаа. Гэхдээ цахим хуудастаа тогтмол пост оруулдаг хэвээр.
Харин Б.Эрхэмбаярын бичвэр нь "Б.Идэр-Одыг дуугарахыг хүлээлээ" гэсэн нь муучилсан юм шиг боловч эргээд "Тэр гараагүй, бид гаргасан" гэж бичсэн нь дээрх хардлагыг үгүйсгэх нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл "Б.Идэр-Од өнөөдөр байвал байхаар байсан. Тэр яваагүй. Бид л явуулсан юм" гэж мессеж шидэв. Энэ нь эргээд төвөгтэй нөхцөл байдалд ороод буй Б.Идэр-Одыг өмгөөлсөн хэлбэр мэт ойлгогдов.
Одоо Б.Идэр-Од дуугарах ёстой. Өөрийн байр суурийг илэрхийлэх учиртай. Асуудал хүндэрсэн ч тэр маркетинг, сурталчилгаа хийж, компаниас нь хувь эзэмшиж, анх их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэхэд байлцсан гэдэг утгаараа холбогдож л таарна. Хэрэв "Луйвардаагүй" гэдэгт итгэлтэй байгаа бол тэр дуугарна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ider od mash ih surtalchilgaa hiij hamtarch bsan odoo duugarch uurin bair suuria ilerhiileh tsag n bolson huni mus chanar gej bh yostoi l bh da ider odoo
Дотуур тамиртай онигор хог,хэрэгт ороогүй бол тэр мөнгөнөөс авах,хэрэгт орохоор зугтах
Барууны соёл хүмүүжил хэрэгтэй цагт нөхөрлөнө хэрэгээ дуусахаар хаяна
Энэ Идэр-Од гэж харахын дургүй хүрмээр амьтан. Баруунжсан, мундаг соёлтой з##уу болох гээд бүр ядчихсан, даанч үндэс нь орк болохоор тэрүүгээрээ д үлдэх юм даа чаавас
Оюунгэрэл 90 онд улсын өмчийг хувьчил## нэрээр луйварчдад тарааж улсыг дампууруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн Элбэгдоржийн зөвлөх байсан босоо ороолон. Ийм шимнусаас төрсөн шун##тай Онин бууз хүн чанартай байх уу ?
Идэр-од гэж энэ амьтан маш их сурт##чилгаа хийж, хүмүүсийн тархи толгой эргүүлжсэн адгийн нөхөр. Соёлтой хүн болох гээд ядчихсан, ш## эргүү эргүү юм ярьдаг, ярьсан яриандаа өөрөө инээгээд ёстой ичмээр. Гаднаас нь харахад л гажиг царай зүстэй нөхөр...
ТЭРБУМТАН ХҮН ДЭ!!! ????????
Идэр Од баахан мөнгө аваад Австр##и гарсан ш тэ таануус мэдээгүүмүү?
Тэрүүгээр одоо юу дуугаргах гээд бгаа юм бэ.Цагдаа авчра## зүгээр хориоч дээ.