Аавуудын группийн Т.Цэнд-Аюушт яллах дүгнэлт үйлджээ

“Аавуудын нэгдэл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, тус байгууллагын эцсийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн Түмэнжаргалын Цэнд-Аюушийг хандивын хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.12-1-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хууль, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд “Хүүхдийн төв сувилалд туслах” хандивын аян өрнүүлсэн байна.
Энэ хандивт нь 517 иргэн нэгдэж, тодорхой хэмжээний мөнгө шилжүүлжээ. Гэтэл Т.Цэнд-Аюуш 10.9 сая гаруй төгрөгийг нь хувьдаа авч ашигласан гэх хэрэгт холбогдон, гэм буруутай эсэхийг нь шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИ ЦАЛИНГАА АВАНГУУТАА ОНГИРООД ХОРИН МЯНГАН ТӨГРӨГ ХОЁР УДАА ӨГСИЙШТ ЭРГЭЖ ОЛДОХ БОЛОВ УУ? ХӨӨРХӨН ҮРСДЭЭ МАРУУЖИН АВААД ДОЛООЛГОЦОН БОЛ ГЭЖ БОДООД БАЙГААН ХӨӨШ НОВШОО ДӨЧИН МЯНГАН ТӨГРӨГӨӨ АВЬЯА ЧИ ТЭР ЭХНЭРТЭЭ ХЭЛЭЭД БУЦААГААД ӨГЧИХӨӨЧ