Нийгэм мэдээ

Тайлбарламж: Одоо МҮИС нэрээ өөрчлөхөөс өөр аргагүй

МУИС МҮИС-ийг шүүх дээр ялсан талаарх мэдээлэл түгээд буй. Энэ нь үндсэндээ МУИС буюу Монгол Улсын Их Сургууль гэсэн нэр буюу оюуны өмчийн нэршлээрээ барааны тэмдгийг зөвхөн МУИС л эзэмшинэ гэж шүүхээс үзсэн хэрэг.

Процессын хувьд 2020 оны намар шүүх дээр энэ маргаан эхэлсэн. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "МУИС-ийн нэрийг заавал буцааж авна" гэж мэдэгдсэнээр гал дээр тос нэмж байв.

Ингэсээр 2022 оны наймдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоол МУИС-ийн талд гарсан байдаг. Харин МҮИС (Монголын Үндэсний Их Сургууль)-ийн хувьд давж заалдах хүсэлт гаргасан. Гэсэн ч Нийслэлийн Давж заалдах шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, МҮИС-ийн гомдлыг хангахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.

Ингээд Улсын дээд шүүхэд л хандах бололцоо үүссэн. Хандсан. УДШ тус маргааныг хэлэлцэхээс татгалзсан шийдвэрийг 2023 оны хоёрдугаар сарын 28-нд гаргажээ.

Өөрөөр хэлбэл УДШ татгалзсан тул хамгийн анхны шүүхийн шийдвэрээр буюу, "МУИС" гэсэн барааны тэмдгийг МҮИС ашиглах боломжгүй болж байгаа юм.

Мөн зөвхөн "МҮИС"-иас гадна National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршлүүд ч МУИС-ийн оюуны өмч буюу барааны тэмдэг гэж баталгаажжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тайлбарламж гэж хэзээч бичдэггүй шүү. Монгол хэлээх тоглохоо болино уу!!!

Уншигч
Уншигч
Reply to  Зочин

Харин тийм, ямар сэжгийн заваан үг зохиогоод байнаа

Зочин
Зочин

Монголын оркуудын их сургууль МОИС болго

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ха ха

Зочин
Зочин

Саарал ордон ,Хотын захиргаа дүүргүүдээр л нэг Отгонтэнгэр , Бэрс гэсэн сураггүй сургууль төгсөгчид

Зочин
Зочин

МҮИС- Гэж сүржин нэртэй даржин сургууль бий. Энэ сургууль нэрээ өсрчлөх нь битги й хэл сургалт чбайхгүй оюутны төлбөрийг авах л үүрэгтэй сургууль шүү дээ. Наад батьсан барныхаа нөхөж чадсан бол сургууль биш өөр бизнесийн үйлажиллагаа явуулаач!!! Мэргэжилтэн бэлтгэх нь битгий хэл ямар маргэжил эзэмшиж байгаагаа мэдэхгүй танайхыг төгсдөг юм билээ шүү дээ. Танайхыг төгссөн бага ангийн багш манай сургуульд ирж дахин 4 жил сурч төгссөн дөө. Ингэж хүнээр тоглож мөнгө хурааж болохгүй!!!!!

Dorj
Dorj

Sansarmaa gej mudak bnaa

Зочин
Зочин

За яахав шүүхийн шийдвэр юм биз дээ. Гэхдээ энэ бол төрийн нэрээр хийсэн томоохон дээрэм болж Ман-д хаяглагдан үлдэх баримт боллоо. Би энэ талаар их бичсэн. Би зарчмын хувьд хувийн сургуулийг дэмжээгүй. Гэхдээ эрх тэгш байдлын үүднээс энэ бол яах аргагүй дээрэм байсан юм. Хувийн сургууль үнэхээр овжин байж, менежмент хэрхэн хийж болдогийг яруу тодоор харуулсан юм шүү. Харин түүхэндээ олон мянган сэхээтнүүдийг төрүүлсэн гэх манай үндэстний их сургуулийн хувьд үнэхээр ичмээр түүх болон үлдлээ. Хэчнээн мундаг байлаа гээд энэ олон жилийн туршид нэрээ л аятайхан оноогоод өгчихөж чадаагүй гээд бодохоос бөгс улайж байна. Уг ном нь бол Үндэстний их сургууль юм шүү дээ. Үндэсний гэдэг бол буруу нэршил. Харин Муис-ын хувьд орос ба америк системийн дунд алцганаж яваад бүр юу ч үгүй хоцрох дээрээ ирсэн байсан. Бусдыг дуурайна гэдэг ийм л хортой. Энэ бидэнд том сургамж болно. Бусдыг ухамсаргүйгээр дуурайх. Тэгээд соц системийн тоталитар нийгмийн архаг уламжлалаар бүх нэр нэршлийг төрийн нэрээр дээрэмдэн авсанаар нэг юм асуудлыг шийдлээ гэж үзэж байгаа юм биз дээ. Ийм байдал даймжирвал их аюултай шүү. Московский Государственный Университет-с санаа аван түүхээ эхэлсэн манай ууган сургууль арай л гэж The national university of Mongolia болж хувирахын тулд бараг 100 жилийн адармаатай түүхийг туулж мөн мундахгүй их өр төлөөс дээр унах шив дээ.

Зочин
Зочин

Эх хэлээ гутаахаа боль.юун тайлбарламж вэ

Од
Од

1 багш зул болно гээд байсан юу болов ? Хүлээгээд л байгаа шүү .Тэр багш энэ сургуультайгаа зул болвол таарна

Зочин
Зочин

Яахав, МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ИХ СУРГУУЛЬ Л БОЛНО БИЗ, харин ч томорно

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгхээр чинь МҮИС хэвээрээ л байшд

Холбоотой мэдээ

Back to top button