Т.Доржханд: Хаврын чуулганаар тогтолцооны асуудлаа шийдэх хэрэгтэй

Хүн намын төлөөллүүд Дундговь аймгийн Мандалговь хотод Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар "Хамтдаа өөрчилье" уриан дор хөдөлгөөн өрнүүлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т. Доржханд “Улс даяар энэхүү хөдөлгөөнийг өрнүүлээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Зөвхөн Улаанбаатар хотынхон мэдээлэлтэй байхаас илүү ижил тэгш мэдээлэлтэй, хамтдаа шийдвэр гаргацгаая гэсэн зорилготой энэхүү хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Одоогийн байдлаар найман аймагт хийсэн бөгөөд бүх аймаг, сумдаар зохион байгуулж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.
Цаашдаа бид хөгжихийн тулд гацчихаад байгаа засаглалын асуудлыг шийдэх боломж нь энэ хаврын чуулган юм. Өнөөдрийн сонгуулийн зарчмаар хөгжих боломжгүй гэдгийг бүгд мэдэж, ойлгож байгаа боловч үйлдэл хийхгүй байгаа нь харамсалтай. Хаврын чуулган гуравдугаар сарын 15-наас буюу лхагва гарагаас эхэлнэ. Энэ үеэр тогтолцооны асуудлаа шийдэх хэрэгтэй гэж харж байна" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Насанд хүрсэн иргэдэд мэдээллээ хэвлэмэл сонин тараан хүргэж байгаа. Энэ бол сонгуулийн ажил биш. Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан орон байх хэрэгтэй учир парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, хоёрт, засаглалаа эрүүл болгож, тогтолцоогоо өөрчлөх хүлээлттэй байгаа” гэлээ.
Э.ГАНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гишүүн амандаа бувтнаад байж болохгүй чух## асуудлаа бүхэнд сонсогдохоор анхаар##даа авхаар тийм хүчтэй хэл хэлж бгааг нь хэн ч тоохгүй өнгөрөөгөөд бнаа
Сү хулгайчийн төлөө тогтолцоо яриад байна уу.Намын нэрээр олон гишүүн их хур##д сонголтгүй оруулах гээд байгаа нь Сү.хулгайчийн захи##га юм шиг санагдаад байна.
МАНын охин нам ХҮН тогтолцооны өөрчлөлтийг ондоо т##аас нь хар .Шинэ нийгэм байгууллаа гээд 100 жилийн угшилтай хуучинсаг үзэлтэй НАМАА тараачих аа.Тэгээд л тогтолцооны өөрчлөлт болно.Зүүний нам гэснээ нэг өдөр баруун болчихдог баруун зүүнээ мэдэхгүй бангладеш чинь НАЙДАЛАА хулгайчаа дагуулаад ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ очиж оролц доо.76 идээд дуусгаж байхад болоогүй гишүүн нэмэх тухай ярих чинь МОНГОЛОО зарж идэхийн цондон доо
Энэ нэг юм тогтолцоо яриад байдаг хэн бэ,утсан хүүхэлдэй
Ямарч тогтолцоотой болсон чамайг сонгохгүй ,хамлеон