Нийгэм мэдээ

Байраа сольсон нь: 20 жилийн дотор архины үнэ унаж, талхных 10 дахин нэмэгдлээ

Монголын төр олон жил архидалттай тэмцэж байгаа ч монголчуудын архины хэрэглээ улам нэмэгдсээр.

20 гаруй жилийн өмнө архи талхнаас 10 дахин үнэтэй байв. 1999 онд архи 2700 төгрөг харин талх 290 төгрөг байжээ. 

Гэвч өнөөдөр тэдний хооронд зөрүү бараг үлдсэнгүй. Талх 2300 төгрөг болсон ч дэлгүүрийн лангуун дээр 38 градустай 100 грамм архи 5500 төгрөгөөр зарагдаж байна. Бүх юмны үнэ зэрэг өсөхөд архины үнэ л тогтвортой хадгалагдсан мэт.

Архи ба хэрэглээ

2010 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа баримтад: Зүүн өмнөд азийн орнуудад насанд хүрсэн иргэнд жилд ногдох спиртийн дундаж хэрэглээ 6.2 литр байна. Энэ нь ч өндөр үзүүлэлт ба үүнийг давбал тухайн улсын үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үзэх тухай бичиж тэмдэглэжээ.

/Эх сурвалж: Alcohol consumption situation in the WHO South-East Asia Region/

Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 54 литрт хүрчээ. Мөн архины шууд ба шууд бус шалтгааны улмаас жилд 3500- 4500 иргэн амь насаа алддаг байна. Энэхүү судалгааг НЭМҮТ болон МУЕТГ-аас 2020 онд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол улсын үндэсний аюулгүй байдалд архи аль хэдийн заналхийлээд удсан гэсэн үг.

Монгол улсын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, жижиглэн худалдаалдаг бүртгэлтэй цэг 15 мянга шахам байгаагийн дийлэнх нь Улаанбаатар хотод байрладаг. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх нэг цэгт 21-ээс дээш настай 132 иргэн ногдож байна. Энэ үзүүлэлт архинд донтсон хүн ажлаа тараад харих замдаа хэдэн удаа архины мухлагтай таарч болохыг харуулна.

Архи ба эрүүл мэнд

АУ-ы доктор, Хүний гавьяат эх эмч Г.Дэжээхүү: Архи хэрэглэдэг хүмүүст зүрх судасны өвчин их тохиолддог. Архины шууд нөлөөгөөр зүрхний булчин, эд эс гэмтдэг. Цаашлаад титэм судасны нарийсал, харвалт, архинаас үүдэлтэй хэм алдалт гэх мэт маш олон өвчлөлийг бий болгодог. Зүрх бол өөрөө хүний амин эрхтэн. Тоохгүй байж огт болохгүй. Өөртөө хайртай бол архины хэрэглээг зохицуулж сурах хэрэгтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл: Монгол Улсын насанд хүрэгчдийн 93 мянга нь архинд донтох эмгэгтэй. Нийт насанд хүрэгчдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн 51 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг. Архинд донтох эмгэг бол өвчин. Зүгээр л нэг архичин гэж байдаггүй. Энэ бол донтох өвчин.

Лондон их сургуулийн доктор Эммануэла Гакидоу Global Burden of Disease буюу архинаас үүдэлтэй дэлхийн хэмжээний өвчлөлийг судалсан байна. Тэрбээр: “Архидан согтуурах нь хүний эрүүл мэндэд үзүүлэх хохирол нэн өндөр бөгөөд зүрхний хүнд хэлбэрийн өвчлөл, хэд хэдэн төрлийн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жил бүр дэлхий даяар 3 сая хүн согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой уршгаар нас бардаг бол, дам хэлбэрээр нөлөөлсөн, өвчлүүлсэн тохиолдол мах их байгаа юм” гэжээ.

Өөртөө хайртай бол архи гэгчийг хэрэглэхгүй баймаар.

Бид яах ёстой вэ? Архинаас шалтгаалж жилд 4,500 хүн алтан амиа алдана гэдэг хэвийн тоо биш. Улс нийтээрээ хичээж, төр оновчтой бодлого, шийдлээр архидалттай тэмцэх зайлшгүй шаардлага үүсээд уджээ.

А.СОРА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-14 08:30

Монголчууд архинд живсээнн

Зочин
Зочин
2023-03-14 08:30

Архины үнэ нэмэгдсэн шүү \

Зочин
Зочин
2023-03-14 09:38

Une nemegdej bgaa ni muuch gesen baga arhi uuj ih talh iddeg bolson bolltoi

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-03-14 11:53

архины үнэ хамгийн хямд болсон т##хны үнэ өссөн нь үнэн ийм бодлоготой улс орон гэж манайхаас өөр хаана байхгүй шүү төрийн бодлого тодорхойлдог гарууд аа новш гэж

Холбоотой мэдээ

Back to top button