НИЙГЭМНийгэм мэдээ

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөөг холбох гүүр 119 тэрбумын төсөвтэй

Яармагийн замыг нэгдүгээр хороололтой холбох гүүрний барилгын ажлыг эхлүүлжээ.

Уг ажлыг энэ сарын 1-ний өдөр эхлүүлсэн байна. Яармагийн суурьшлын бүсийн хүн амын нягтаршил ихсэж буйтай холбоотойгоор уг гүүрийг барьж буй. Тус гүүрийг Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл барих юм. Ашиглалтад орсноор Яармагийн түгжрэл тодорхой хэмжээнд буурна хэмээн тооцоолж буй.

Уг авто зам, гүүрний төслийн ТЭЗҮ-г 2021 оны долоодугаар сарын 7-нд баталжээ.Тэгвэл уг төслийн санхүүжилт нь 119 тэрбум төгрөг ажээ. Төслийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй бөгөөд 2022 оны тавдугаар сарын 20-ноос 2023 оны аравдугаар сарын 1-ний хооронд хэрэгжүүлнэ хэмээн тооцоолсон. Байршлын хувьд Хан-Уул дүүргийн IV хороо, Баянгол дүүргийн 20-р хороог хамрах ажээ.

Үүнтэй холбоотойгоорх тендерийг анх 2021 оны наймдугаар сард зарлажээ. Нийт 495.2 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэйгээс 142.1 сая төгрөгийн төсөвтэйгөөр эхэлж ТЕНДЕР зарласан байна.

Харин дараа нь 2021 оны есдүгээр сарын 6-ны өдөр дахин тендер зарлажээ. Ингэхдээ дахин 142.1 сая төгрөгийн санхүүжилт бүхий ТЕНДЕР зарлав.

Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 24.8 тэрбум төгрөгийн төсөв бүхий ТЕНДЕР зарласан байна.

Төсвийн гүйцэтгэгчээр нь "Мотор сервис", "Тэргүүн саруул зам", "Туулын гүүр далай" ХХК шалгарчээ. Гүүрийн урт 391.55 у/м, 36.75 у/м, 54.8 у/м бол гүүрийн нийт өргөн 32.37 метр юм байна.

-Наадамчдын зам болон Энхтайваны өргөн чөлөө гэдэг нь аль хэсгийг хамрах вэ-

Наадамчдын авто зам гэдэг нь Яармагийн гүүрнээс баруун тийш буюу Чингис хаан нисэх онгоцны буудал хүртэлх зам билээ. Харин Энхтайваны өргөн чөлөө гэдэг нь Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш Авто тээврийг бүртгэх 22-ын товчоо хүртэл, зүүн тийш Баянзүрхийн авто тээврийг бүртгэх товчоо хүртэлх хэсгийг хамрах юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button