ОХУ Жанжин штабынхаа даргыг Украин дахь ажиллагааны удирдагчаар томиллоо

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ЗХЖШ-ын дарга Валерий Герасимовыг Украин дахь цэргийн тусгай ажиллагааны ерөнхий захирагчаар томилжээ.
Оросын цэргүүд Украинд төдийлөн амжилт олохгүй буйг Валерий Герасимовыг буруутгагчид олон байдаг аж. Ажиллагааг гардан удирдуулахаар болсон нь ч үүнтэй холбоотой гэх өнцгүүд хойд хөршийн хэвлэлд бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, “дэвшүүлэн зайлуулах” ажил байж болзошгүй гэнэ. Харин Сергей Шойгу Цэргийн тусгай ажиллагааны удирдлагын түвшинг дээшлүүлсэн нь ажиллагааны ач холбогдол өссөнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
Өмнөх захирагч Сергей Суровикинийг Валери Герасимовын орлогч болгож, Хуурай замын цэргийн захирагч Олег Салюков, Жанжин штабын орлогч Алексей Ким гэсэн өөр хоёр дээд офицерыг орлогчийн тушаалд ахиулсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
од дуусганадөөоо
zaaa bagsh shavi 2 halz tulah ni de
Энэ хүн их ч бүтэлгүйтлээ,Путлерийн шахаасанд олон ч хоног зовлоо,Украйны фронтод очоод юуг ч өөрчилж чадахгүй, тэндээ буудан авах нь дээ !
Суровикиныг Путлер эзэн нь яахым бол, хараядаа !
оросын ##дарт жанжинуудыг з##гамжлах хүн гарч ирэхгүй болоо юу авилг##д манайх шиг идэгдээд толгой нь ажиллахаа больж дээ хөөрхий арай ч ийм байгаагүй л орон доо
Энэ Герасимовыг ##ь эрт ######уулах бсн юм Жинхэнэ хоосон толгой ажлаа мэддэггүй Орсын армийг гутааж бга этгээд бас жинхэнэ хүнд сурт##тан авилгаар том сууд##д з##арсан эр дээ Ийм тэнэг толгойтнуудаас с##ах цаг болсон баймаар юм Оросын армийн бүтэлгүй ажиллагаанууд нь энэ хүний чадваргүй бдлаас шууд ш##тга##ж бсн-ыг Путин харж, мэдэж ######уулах аргаа олж дээ Оросууд "Лучше поздно чем ни когда" гэж ярьдаг юм болж дээ
ХАХА ОДОО ӨГӨР ОРОСУУД ЯАГААД Ч НЭМЭРГҮЙ ДЭЭ. ПУТИНАА ГААГИЙН ШҮҮХЭД ӨГ. ТЭГВЭЛ ОРОС УЛС ҮЛДЭЖ МАГАДГҮЙ ЭС БӨГӨӨС ЯМАР Ч НАЙДВАРГҮЙ