УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Халтар: АТГ-аас яллагдагчаар татсаныг мэдээгүй

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг яллагдагчаар татсан хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр энэ талаар мэдээгүй хийгээд яллагдчаар татаагүй хэмээн мэдээллээ.

Энэ талаар Л.Халтар "Намайг нүүрсний хэргээр дуудаж шалгаагүй. Нүүрс ачих машины тоо, чингэлэг тээвэрт цар тахлын үеэр нөлөөлсөн гэх мэт зүйлсийг ярьж байна. Миний шударга, зарчмаа барьж яваад улс төрийн зорилготойгоор халдаж байна. Намайг болон эхнэрийг маань өнөөдрийг хүртэл байцааж, асууж, лавласан ямар ч үйл явдал болоогүй.

Хоёрдугаарт, эхнэрийг маань С.Батдөлийн дарга байсан, гарын үсэг хуурамчаар зурж, бичиг баримт үйлдсэн гэх зүйлсийг цахим орчинд түгээж байна. Хэрэгт холбогдсон гэх цаг үед эхнэр маань ээлжийн амралтаа авсан тул түүний гарын үсгийг дуурайлган зурсан хэргээр бид цагдаад холбогдсон. Намайг муухай харагдуулах гэсэн улс төрийн шинж чанартай зүйлс өрнөж байна.

Эхнэрээс нэг удаа лавлагаа авснаас бусдаар дахиж байцааж, яллагдагчаар татсан тохиолдол байхгүй" гэв.

Мөн үргэлжлүүлэн "Төрд шударга явж байгаад дуусна гэх бодолтой байдаг. Хатуу шаардлага тавьж, ажиллаж буйд улс төрийн зорилготой худал мэдээлэл тарааж буй хэмээн харж байна. Сонгуулийн сурталчилгаа хэдийн эхэлжээ" хэмээлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Таны хүүг тээвэр зуучийн компанитай хэмээх мэдээлэл гарсанд тайлбар өгөөч?

-Миний ах дүү нарт ачааны машинтай бүү хэл портер ч байхгүй. Тээвэр зуучийн компани ч байхгүй. Цар тахлын үеэр өөрийн машинуудаар тээвэр хийж байна гэх мэдээллийг шалгуулсан. Би өөрөө сайн дураар шалгуулсан юм

-Таныг АТГ-аас яллагдагчаар татсан хэмээн мэдээлсэн шүү дээ?

-Намайг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсныг мэдээгүй. Шалгах болон шалгуулах эрх бий. Одоогоор надтай уулзаж, асуусан тохиолдол байхгүй.

-Төмөр замуудыг холбох ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил дөрөв жилдээ орсон, эрчимтэй үргэлжилж байгаа. Ханги-Мандал боомтын холболтыг барьсан компани нь Хятадын талтай ярина. Шивээхүрэн, Сэхээ, Гашуунсухайт, Ганцмод чиглэлд Монголын төмөр зам компани баруун, зүүн босоо чиглэлийн адилаар цаашид хариуцна.

Хятадын талын байгууллагуудын зарим төлөөлөл манайд ирээд явсан. Удахгүй манай талаас баг гарган Хятадад очиж, тус улсын төмөр замын байгууллагуудтай уулзана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин бухимдагч
Зочин бухимдагч
2023-03-15 20:51

Х�##�тар сайд яавч тийм хүн бишээ.тз байдаг шигээ зарчимч шаардлага тавьж бусармаг зүйлд хуйв�##�даж хутг�##�дахгүй болохоор хэнэ дуртай байхав дээ.гүтгэж нэр төрийг нь гутаах сонгуулийн компанит ажил эхэлжээ.УИХ д байх хүний 1 шүү.Н�##�айхын зам Дарханы замд өөрийн биеэр байж амр�##�тгүй ажиллаж 1 юм ашигл�##�тад оруулаа биз дээ.

Зочин
Зочин
2023-03-16 16:25

Энэ муу хулгайчийг хамга�##�ах нөлөө бүхий хулгайч байх шиг байгаа юм. Тэгээд л том том яриад байгаа

Холбоотой мэдээ

Back to top button