Хэргийн явц: Гурван настай хүүг асрах эрхийг аавд нь өгч, ээжийг нь уулзуулахгүй байна

Ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн гэх гурван настай хүү амьсгалын аппаратад 10 дахь өдрөө эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал дээрдээгүй, ухаан ороогүй хэвээр байна.
Хэргийг тодруулбал, иргэн Б-г ээж Л-ийх нь хамтран амьдрагч Э гэх этгээд зодсон. Хүү гуравдугаар сарын 6-7-ны шилжих шөнө зодуулсан ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй бөгөөд хоёр өдөр хэргийг нуун дарагдуулсан байсныг ЦЕГ-аас мэдээлсэн юм.
Тэгвэл хэргийн явц ямар байгаа вэ?
Цагдаагийн байгууллагаас хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг ажиллуулж байгаа ч шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Хүүхдийн гэмтэл бэртлийн тухай ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа: “Хүүхэд 103-аар хүргэгдэн ирэхдээ хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэй ирсэн” гэсэн.
Шулуун гэдэсний орчим няцрал ихтэй гэх оношийг лавшруулан үзвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй юм.
Хэрэг гарснаас хойш аав нь хүүхдүүдээ асран хамгаалахаар өөр дээрээ авсан бол ээжийг нь хүүхдүүдтэй уулзахыг хоригложээ.
Хүү одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Иймд сахиур орох боломжгүй бөгөөд хариуцсан эмч нь ар гэрт нь мэдээллийг өгч байгаа аж.
Баянгол дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс хохирогчд хамгаалалт гаргах саналыг өгсөн ч аав нь хүлээж аваагүй байна. Харин том ах нь одоогоор сэтгэл зүйчтэй уулзах боломжгүй байгаа аж.
Хэрэгтэнд ямар ял оноохоор төлөвлөж байна вэ?
Хүүгийн ээж Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан, цагдан хорих арга хэмжээ авсан. Яллагдагч Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл эдэлж байсан. Бусдыг залилах, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлүүдээр шалгагдаж байжээ.
Одоогоор хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорт хүргүүлээд байгаа юм.
А.Сора
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕЭЭ ХӨӨРХИЙ ЭНЭ НЯЛХ ХҮҮ БОСООД ИРНЭЭ ТЭР ЭЭЖ НЬ ГЭЖ НЭГ МУУ БИЕЭ ҮНЭЛЭГЧ ҮМХИЙ ҮНЭРТҮҮЛСЭН УСАНД ОРДОГГҮЙ ЗАВААРСАН БАЛИАР СЭЖГИЙН АВГАЙ ЧАМАЙГ ҮЙЛИЙН ҮР ГЭСГЭЭНЭ.ЭНЭ ХАМТРАН АМЬДРАГЧИЙГ АРД ТҮМЭНД ӨГЧИХӨӨ ЧУЛУУГААР БАЛБАЖ ХОРООЁ ЭНЭ САДИСТ ЯРГАЧИНТАЙ ХҮН ЁСООР ХУУЛИЙН ДАГУУ ХАРЬЦАХ БОЛОМЖ АЛГА.ҮНЭХЭЭР ХҮҮГ ХҮЧИНДСЭН БАЙВАЛ ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ СУГАЛААД ЧИВИЙГ НЬ ТАЙРЧ АВААД ӨӨРИЙГ НЬ ӨЛСГӨЖ БАЙГААД КОТЛЕТ ХИЙГЭЭД ӨӨРТ НЬ ИДҮҮЛЧИХЭЭД ДЭЭРЭЭС НЬ ЭНЭ НОВШИД 99,9 ЖИЛ ӨГӨӨД ХАЛХЫН ШОРОНГИЙН НИЙГЭМДЭЭ ӨШИРХСӨН ЗҮГЭЭР Л ХҮНИЙГ ШАТААГААД АЛЧИХДАГ АМАГЛАНБААТАРТ ТУШААЧИХ ТЭР ҮЛДСЭНИЙГ НЬ ХИЙНЭ ҮҮНИЙГ ЗААВАЛ ХИЙГЭЭРЭЙ МАНАЙХААН
Ёстой яг үнэн тэгэж болдогч болоосой
Хажууд нь байж ярг##уулсан эх хүүхдэд ямар хэрэгтэй гэж усан тэнэгүүд ээ цуг тамл##цсан юм ороод бүр ##чихч юм билүү. Муухай ш##иг өмхии ###### үнэртүүлсэн ########г орлоо гээд хүүхэд сэхэх үү эмч л сэхээнэ
Зарим хүмүүс эхииг нь оруул уулзуул гээд байх юм тэр харгисл##ыг хамт л хиисэн биздээ ямар нүдээрээ үрээ харах юм ######## чинь
Эцэгт буруу өгөх юм зарим эргүүнүүд эхэд үлдээгээд ажлаа хиидэг бүх эцгүүдиин л байдаг зүйл 2уулаа хүүхдээ хараад ажилгүй сууна гэж байдаг билүү
Буруутай.
Эхнэрээ 2 хүүхдээ ийм байд##д оруулсан бна.
Хуучин хадам хэлсэн гээд бна лээ. Дахиад эхнэрт гарсан бололтой
Ийм нялх хүүхдийг хүчирхийлж байдаг хүн дүртэй сүгүүдийг насан туршид нь хорих хэрэгтэй.
Eej n buruutai Ch huuhed buruugui Ter eejiigee huleej Ch bga yum biluu
Шууд цааз##маар амьтад бна.Нялх амьтныг өрөвдөх сэтгэлгүй араатан өшөө хичнээнч хүний амийг бүрэлгэх юм билээ.Тархи гэмтсэн бол найдваргүй л юм бна даа .Эвий Эвий төрсөн эцэгшүү юм нь ч бас рөяж явснаараа гэсгээл хүртэх хэрэгтэы
Тийм нялх нялзрай юмны хаана нь зодоод байдаг байнаа. Эвий бяцхан үр хурдан эдгэрэх болтугай.
Бага насны хүүхэдтэй ээж нар битгий яаран нэг хар юмтай холбогдож байлдаа. Гэр бүл с####т энэ нийгэмд бүр хэрээс хэтэрлээ. Гэр бүл сарнилтын ард нөгөө л хормой хот садар самууны явдл
Манай хүүхнүүдийн нүдэнд гэмт хэрэгтэнүүд үргэлж үлгэрийн ханхүү нь байсаар ирсэн архи уусан гэмт хэрэгтэн бол монгол хүүхнүүдэд тач шдээ
Энэ муу бузар новш шоронд орох нь гарцаагүй. Нялхаараа амьтныг яаж зовоож, хүчирхийлж тамласан яг тэр тамл##ыг өөрийн биеэр нь мэдрүүлж бүх насаар нь тамын тогоод чанах хэрэгтэй. Адгуус, араатан хүртэл өөрийн үр төл, өөр бусад нялх амьтдыг ямар их хайрлаж хамга##даг билээ. Хүн дүрст яргачин.
Т##бай дээр аваачиад ард түмэн чулуугаар цохиж ##ах юмсан. Үүнийг ямар их хүсэж бнаа.