Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болдын Нүхтийн аман дахь хаус холбогдох хуулиар баталгаажсан

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны Богдхан уулын дархан цаазат газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон, үүн дунд олны танил алдар нэртэй хүмүүс багтсан гэх мэдээлэл гарсан.
Б.Бат-Эрдэнэ сайдын газар олгосон гэх нэрс дунд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан, төрийн соёрхолт дуучин Д.Болд нар багтсан.
Өнөөдөр /2023.03.16/ эл асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Дуучин Д.Болдын хувьд 7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн. Төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.
Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал байгаа. Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад "Зайсангийн иргэд" ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй" гэлээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар олгосон л бна ш дээ. Юу гэж мэдэгдэл хийгээд б##айраад байгаа юм бэ. Одоо ард түмэн зөв, бурууг ялгахтайгаа болсоон.
Хөөе ард иргэдээ бүгдээрээ Богд уулын аманд очиж байшин барьцгаая. Төр иргэнийхээ өмчийг хамга##даг хуультай гэж бна ш дээ.
2 га газар хуулийн дагуу өгчихлөө гэж үү? Ёстой бүтэхгүй ээ! Наад үг чинь эргээд толгой дээр чинь юу болдог юм бол доо?
Манараа нөхөр. Төрийн ##быг яаж хашдаг юм бол доо хөөрхий
Энэ сайданцрыг х##ж, дураараа иргэдийн өмчийг хураа.
Энэ нэлээн хөгийн гараа
Зуслангийн газрын хэмжээ 0.5 га биздээ. 7жил хүлээхээр хэмжээ ихэсдэг юм байна.гөлөг батэрдэнээ чи энгийн иргэн өргөдөл өгвөл газрын зөвшөөрөл өгч чадах уу
Эрт дээр үеэс дархан цаазтай ууланд газар өгнө гэсэн чинь юу гэсэн үг вэ.Ер нь өвлөгдөхгүй болгох хэрэгтэй.Ингэж л буцааж авахгүй бол сүнс нь хорогдох нээ.