УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Ц.Даваасүрэн "бөөрөнхийлж", Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг нар хоригийг дэмжив

УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Н.Учралын хууль буюу "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хууль"-д Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Яаралтай горимоор баталсаны гор өнөөдөр гарч байна. Засгийн газар болон УИх-д нэрэнд сэв суулгасан шүү. Хүний эрхийн асуудал хөндөгдөөд байгаа асуудлыг авч үзэж, дахин хэлэлцэх учиртай. Хүний эрх дээдэлдэг ардчилсан засаглалтай парламент гэж явдагийнхаа хувьд анхаарах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Цэвсэгт хүчний нийт алба хаагчдад баярын мэнд хүргэе. УИХ-ын чуулганы хуралдаан руу оруулж ирэхэд ийм асуудал гарах вий гэж бодож байсан юм. Хуулийн төслийг санаачилж, бодовсруулж байгаа дарга сайд нар доод албан тушаалтнуудынхаа үгийг сайн сонсох хэрэгтэй. 48-хан цагийн дотор баталсан шүү дээ. Хууль батлах процесс том сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон. Дахин боловсруулж байгаад өргөн барих бодол байгаа юу" хэмээн асуулаа.

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Нийгмийн хэрэгцээ шаардлагыг ч ойлгож байгаа. Хийгүй, чамбай хууль хийгээрэй гэдэг гол чиглэл өгч байгаа юм. Нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж болохгүй. Гүтгэхгүй байвад шоронд орохгүй шүү дээ. Манай хэвлэл мэдээллийнхэн хуулиас "гүтгэх" гэдэг үгээ ав гээд байдаг. Гүтгэхгүй л байл даа. Би гүтгэлэгийн заалтыг хатуу болгох гээд чадаагүй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Зайлшгүй хүлээж авах шаардлагатай байна. МАН-ын гишүүд хоёр нүүртэй байна. Хууль орж ирэхэд дэмжээд л байсан. Одоо алга ташаад "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна" гэж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН энэ хуулийг хэлэлцэхэд гурван удаа завсарлага авсан. Хүчрээгүй. Бүхий л арга чаргаа хэрэглэсэн. Яагаад яаралтай горимоор оруулж ирж, хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ гэж тулгав. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хүртэл яагаад халдав гэдэг асуудлууд байсан. Хүний эрхийг зөрчсөн ноцтой заалтууд бий. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтай" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button