Их Британийн хаан III Чарльз Францад айлчлахаа хойшлуулжээ

Их Британийн хаан III Чарльз Францад хийх байсан айлчлалаа хойшлуулжээ. Тус улсад болж тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, түүнтэй холбоотойгоор үүссэн түгшүүртэй нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгч Э.Макроны гаргасан хүсэлтийн дагуу айлчлалаа хойшлуулсан байна. Франц улс тэтгэварт гарах насны доод хязгаарыг нэмэгдүүлэх хууль батлахаар завдаж буй нь дээрх нөхцөл байдлыг үүсгээд буй юм.
Ерөнхийлөгч Э.Макрон Үйлдвэрчний эвлэлүүдэд хандаж, шинэчлэл нь халаасныхаа хэмжээнд тохируулсан, ирээдүйд илүү том хүндрэлд орохоос сэргийлсэн гэж хэчнээн ч ухуулаад үр дүнд хүрэхгүй байна.
Өнгөрсөн дүрэв гарагт Францын хотуудад болсон жагсаал өнгөрсөн нэгдүгээр сараас хойших хамгийн ширүүн нь болж, иргэд хотынхоо захиргааг шатаасан тохиолдол ч гарсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.