Нийгэм мэдээ

Туулай жилийн туулай сарын туулай өдөр

2023.4.15, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР 
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 

  • Аргын тооллын: 2023.4.15, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 06.04-19.41
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
пүрэвжав
пүрэвжав

шашин бол ард түмнийг мансууруулагч хар тамих юм

Last edited 3 Он Өмнө by пүрэвжав

Холбоотой мэдээ

Back to top button