Нийгэм мэдээ

Дорнод аймгийн сумдад түймрийн эрсдэл аюултай хэмжээнд байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас Дорнод аймагт түймрийн эрсдэл өндөр байгаа талаар мэдээлсэн байна. Мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Увс аймагт ч тодорхой эрсдэл байгаа аж.

Харин Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс хуурайшилтын зэрэглэлээ тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээ танилцуулахад, ихэнх сумд дунд зэрэг, зарим сумд аюултай түвшинд байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Чойбалсан хот, Халхгол, Матад, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Сэргэлэн, Гурванзагал сумдад түймрийн эрсдэл аюултай түвшинд байгаа аж.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байх тул ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр ой, хээрт зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй түймрийн эрсдэлээс  урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малчин гамшигт өртвөл өдөрт нь мөнгө цуглуулаад хохирлыг нөхөөд өгнө, сум, аймаг, хотын иргэд гамшигт өртвөл хохь нь гэдэг миний монгол түмэн

Холбоотой мэдээ

Back to top button