Нийгэм мэдээ

Дорнодын малчин Х.Цогтсүмбэрт 11 сая төгрөгийн тусламж, өргөө цагаан гэр, хурдан удмын адуу бэлэглээд байна

Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг дамнан түгсэн их түймрийн дараа Халхгол сумын Ташай багийн малчин Х.Цогтсүмбэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай нулимс дуслуулан ярьсан бичлэг олны анхааралд өртсөн.

Х.Цогтсүмбэрийн гэр бүл өргөө гэр, олон толгой хонь гээд их хэмжээний эд хөрөнгөө түймэрт алдсан. Мөн наадамд уяхаар бэлтгэж байсан хурдан удмын адуу нь ч түймэрт амь эрсэдсэн.

Тэгвэл түүнд туслах хандивын аян идэвхийлэн өрнөснөөр, нийт 11 сая төгрөг, өргөө цагаан гэр, хурдан удмын адуу бэлэглээд байна.

Өмнө нь Х.Цогтсүмбэрийн гэр бүлтэй холбогдон, тодруулга мэдээлэл авч байсныг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Ямар сайхан мэдээ вэ ,нүдээ олсон тусламж ийм гоё.

Холбоотой мэдээ

Back to top button