Нийгэм мэдээ

Өнөөдөр олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр

Хүүхдийн тусламжийн утас нь Хүүхэд хамгааллын тогтолцооны хамгийн чухал бүтэц юм. Хүүхэд хамгааллын тогтолцоонд мэдээллийн технологийг хамгийн үр дүнтэй нэвтрүүлж, ашиглаж байна. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэл, нийгмийн хариуцлагын үр дүнд хөгжүүлэлт тогтмол хийгдэж, 1 сая дах дуудлагыг 2021 онд авсан байдаг.

Жил бүр 92-120 мянган дуудлагыг хүүхэд, эцэг эх, иргэд, олон нийт, хүүхэдтэй ажилладаг мэргэжилтэн, нийгмийн ажилтнууд, багш, эмч, цагдаа нараас хүлээн авч хүүхэд хамгааллын үйлчилгээний 50-60 хувь нь тусламжийн утсаар ирдэг байна.

Түүхэн холбоо:
1998 он: Анх Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэд “Итгэлийн утас” 326269
1998 он: Шинэчлэгдэж “Өсвөр үе ирээдүй төв” төрийн бус байгууллага “Итгэлтэй утас” 312151
2001 он: Анх удаа төрийн байгууллагын дэргэд “Хүүхдийн утас 1615” утас ажиллаж эхлэв.
2004 он: ХТҮГ “Найз 1979” утас
2006 он: “Найз 1979” утас Олон улсын Хүүхдийн тусламжийн утасны сүлжээ /Child Helpline international-CHI/-ний жинхэнэ гишүүний статустай болов.
2014 он: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 01 тогтоолоор яаралтай үйлчилгээний ангилалд шилжүүлж, 108 тусгай дугаар олгон 24 цагаар, үнэ төлбөргүй дуудлага, мэдээлэл авч эхлэв.
2016 он: Хүүхдийн тусламжийн 108 утасны төв нь Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний байгууллага болж өргөжсөн.
2021 он: Хүүхдийн тусламжийн утасны программын 3 дахь шатны шинэчлэл хийгдэж мэссэж, чат үйлчилгээг нэвтрүүллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button