Нийгэм мэдээ

Монголчуудын ихээр эмчлүүлдэг Энэтхэгийн "Marengo Asia" эмнэлэг салбараа нээнэ

БНЭУ-ын "Marengo Asia" эмнэлгийн салбар Монголд нээгдэхээр болсон байна.

Тус эмнэлэг нь бүх төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах болон мэдрэл, гэмтлийн мэс заслаар илүү мэргэшсэн. Монголчууд сүүлийн жилүүдэд Энэтхэгт очиж эмчлүүлэх нь нэмэгдээд байгаа юм. Монголоос Энэтхэг рүү эмчилгээний зорилгоор сард 1000 орчим хүн виз авдаг гэсэн статистик байна.

"Marengo Asia"-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд явах өвчтөн хоёр асрагчтайн хамт очдог. Мөн донор нэмэгдэнэ. Ингээд нийт дөрвөн хүний замын болон 3-4 сар амьдрах, түүнчлэн эмчилгээний зардал ороод 60 сая төгрөг болдог байна. Харин Монголд салбараа нээснээр энэ 5-8 мянган ам.доллар буюу 17.5-20 сая төгрөг болж буурах аж.

Үүний дээр "Marengo Asia" эмнэлэг ХСҮТ, УНТЭ, Цэргийн төв эмнэлэг, "Интермед" зэрэг эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлэхээр ярилцаж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-18 10:51

Saikhan medee baina. Ashtai uy daa . Emch nar turshlagaa soliltsoh ih zavshaantai goe medee bailaa.
BAYARLALAA.

Холбоотой мэдээ

Back to top button