ДЭЛХИЙ

Юу болов: Е.Пригожиний үхлийг ОХУ зарлаж, барууны ертөнц В.Путинийг хардаж байна

“Вагнер” бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин онгоцны ослоор амиа алдсан талаар ОХУ-ын агаарын тээврийн агентлаг албан ёсоор мэдээлээд байна. Тус хувийн онгоцонд арван хүн явсан. “Вагнер” группийн гурван гишүүн энд багтах юм. Тэд бүгд амь насаа алджээ.

Онгоц Тверь мужийн Куженко тосгоны ойролцоо унасан гэж яам мэдээлсэн юм.

Өнгөрсөн зургадугаар сард Евгений Пригожин Москвагийн эсрэг богино хугаааны бослого дэгдээснээр дэлхийн анхаарлын төвд  орж байв. Тэр бол Украины эсрэг дайтсан ОХУ-ын хувийн цэргийн хүчний бүлэглэлий нэрт толгойлогч.

 Мэдээж онгоц юунаас болж сүйрэв гэдэг асуулт тавигдана.

Баталгаажсан мэдээллүүд: Онгоц хөөрөөд 30 минутын дараа шатсан, Е.Пригожин нас барсан нь үнэн

Тэгвэл, “Вагнер” бүлэглэлтэй холбоотой гэгддэг “Gray Zone” суваг Telegram платформд энэ талаар “Онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах ОХУ-ын зэвсэгт хүчин сөнөөсөн” гэж бичсэн нь анхаарал татсан. Одоогоор дэлхийн хэвлэл мэдээлэл, сошиал хэрэглэгчид Евгений Пригожиний сууж явсан онгоцыг гаднын нөлөөтэй сүйрсэн гэдэг өнцөгт илүүтэй төвлөрч байгаа юм.

ТАСС агентлаг ослын газраас дөрвөн хүний цогцос олдсон гэж мэдээлээд байсан. Удалгүй бүх цогцос олдож, ихэнхийг нь таньсан талаар мэдэгдсэн билээ.

Тодруулбал, онгоцонд Евгений Пригожин болон түүний баруун гар Дмитрий Уткин, Сергей Пропустин, Евгений Макарян, Александр Тотмин, Валерий Чекалов, Николай Матусеев нар долоон зорчигч байжээ. Харин онгоцны багаас Алексей Левшин, туслах нисгэгч Рустам Каримов, онгоцны үйлчлэгч Кристина Распопова нар осолдсон байна.

Мөн онгоц хөөрснөөс хойш 30 орчим минутын дараа шатаж эхэлсэн гэжээ. Харин барууны хэвлэл, тухайлбал BBC энэ мэдээллийг хараахан нягталж чадахгүй байгаагаа дурдсан байна.

Telegram платформд илүүтэй идэвхтэй мэдээлэл түгж буй. Сүйрсэн онгоцыг RA-02795 серийн дугаартай Embraer Legacy нэртэй тийрэлтэт онгоц байсан хэмээн  таамаглав. Харин нислэг хянадаг вэб сайт болох FlightRadar24-аас энэ онгоцны мэдээлэл олдохгүй байгаа гэнэ. Ямартай ч, 8800 метрийн өндөрт хөөрсөн гэдэг ганц мэдээлэл л бүртгэгджээ.

Онгоцны сүйрлийн зураг.

Барууны ертөнцийн байр суурь: Үйл явдалд огтхон ч гайхахгүй байна

Украины ГХЯ-ны зөвлөх асан, доктор Юрий Фельштинский BBC-д ярилцлага өгчээ. Тэрбээр Евгений Пригожин нас барсанд Кремль Украиныг буруутгах оролдлого хийнэ гэжээ. Мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Адриен Ватсон “Урьд өмнөх үйл явдлуудыг дүгнэж үзэхэд гайхмаар зүйл биш. Ослын талаар мэдээллүүдийг харлаа. Евгений Пригожин нас барсан нь батлагдвал хэн ч гайхахгүй” гэсэн байна.

Украины ГХЯ-ны зөвлөх асан, доктор Юрий Фельштинский

Удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден байр сууриа илэрхийлэв. Тэрбээр огт гайхаагүйгээ мэдэгджээ. Невада мужийн сэтгүүлч түүнээс “Энэ үйл явдалд Владимир Путинийг буруутай гэж бодож байна уу” хэмээн асуухад “ОХУ-д түүнээс хамааралгүй зүйл гэж бараг байхгүй шүү дээ” гэж хариулсан байна.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подолякийн хувьд “Евгений Пригожиний өмнө нь хийсэн үйлдэл гэрээслэлээ бичсэнээс өөрцгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, ийм үйл явдал болсонд огтхон ч гайхахгүй байна хэмээсэн барууны ертөнцийн байр суурийг давтсан байна.

Евгений Пригожин

Нэгтгэн дүгнэхэд, одоогоор ОХУ-ын зүгээс Евгений Пригожин нас барсан, онгоц нь сүйрсэн гэдэг мэдээллийг хамгийн түрүүнд албан байдлаар өгсөн. Харин барууны хэвлэлүүдийг харахад түүний үхлийг ч эцэслэн баталгаажуулахгүй нэлээд удлаа. Харин онгоцыг зориуд харваж сөнөөсөн гэдэг мэдээлэл Telegram сувагт ихэвчлэн тарж байгаа. Үүнийг зүүн, барууны аль ч хэвлэлийн байгууллага эцэслээгүй байгааг онцлууштай.

Онгоцонд нэгэнт Евгений Прожин сууж явсан нь тогтоогдсон тул түүний төрөлх хот Санкт-Петербургт иргэд эмгэнэлээ илэрхийлж эхлээд байна.

Дахин тодотгох юм бол,

  • Онгоцыг зориуд сөнөөсөн
  • Эл үйл явдлын хариуд “Вагнер” групп Кремль рүү хөдөлсөн зэрэг мэдээллүүд баталгаажаагүй байна.

Бид нэмэлтээр үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-24 12:00

одоо наад вагнерынхаа бүх уэргүүдийг устгах хэрэгтэй. Хувийн арми гэж тий тэнэг байгууллага энэ хорвоо дээр байх ёсгүй. Улс орны арми нь эх орэыхоо тусгаар тогнолыг хамга�##�ах л үүрэгтэй. Харин хувийн арми бол нэг компани нэг хүний хөрөнгө эрх ашгийг л хамга�##�ах зорилготой. Ийм учраас даруй хувийн армийг устгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button