Шүүхээс “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “МАК цемент” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзсэн.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 5.370.546.910 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Гэвч “МАК цемент” ХХК нь шийтгэлийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 08 дугаар тогтоолоор “МАК цемент” ХХК-ийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон билээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene zasag AAH uudee daramtlasaaar ediin zasagaa elgeer n hevtuullee,oroldood salahgui yum
МАКИЙГ ЯАЖИНА ЗА ЗА ТЭГЭЭД ЧАДДАГИЙН БОЛ ТОРГООД БҮХ ОРЛОГЫГ НЬ ХҮРЭЭНИЙ ЯДУУСТ ТАРААЖ ӨГӨӨД ХОРЖИЙЛОО БОЛООЧ АМЖИХ УУ ? АЦНУУДАА
Зөв шийдвэр
vnee bulgaachee s#akuud