Нийгэм мэдээ

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр буюу наймдугаар сарын 26-ны бямба гарагт тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар тушаал гаргасан.

Тодруулбал наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн улсын дугаартай автомашиныг, наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.

Ингэхдээ, хязгаарлалтын бүс, болон цагийг өөрчлөхгүй хэвээр мөрдөнө.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өнөөдөр явна гэснийг өнөөдөр явахгүй гээд гарчиг өгчихөжээ. Танай гарчигийг харчихаад хичнээн хүн гарч яваад буцаж ирэхийг мэдэж байна уу. Цагдаадаа ч тэр жолоочдоо ч тэр ямар их төвөг удсанаа мэдэж байна уу. Мэдээлэгч Хаш Илд ээ. Хариуцлагатай бай даа.

Kca
Kca
Reply to  Зочин

Хэргээр ингэж будилуулах хүсэлтэй хүмүүс хаа сайгүй ээ, хө

Зочин
Зочин

Юу бичиж бгаагаа судлаач...

Холбоотой мэдээ

Back to top button