Нийгэм мэдээ

"Татар" тарсан уу

Саяхан 20 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчдийн хамт хийсэн "Татар" хамтлаг өөрийн Фэйсбүүк хуудсаар тарснаа мэдэгдээд байна.

Уг нь албан ёсны сошиал хаягийг дэлхий нийтээр хариуцлагатай ашиглах болсон. Пост, жиргээг нь мэдэгдлийн хэмжээнд хүлээж авдаг хандлага тогтсон. Гэвч монголчууд тухайн постыг уншаад "Арай тараагүй байх", "Ням гарагийн пост" гэх мэтээр үл итгэн, хошигнон хүлээж авч байгаа нь ерөөс тэдний үүсгэсэн имиж нь хэр хэмжээнд байдгийг илтгэх шиг.

"Татар" хамтлаг хуваарийн дагуу өнөөдөр 13.00 цагаас "Эрдэнэт" хотод тоглолттой юм байна. Хамтлаг тарах болсон эсэх асуудлыг тодруулахаар тус хамтлагийн менежер болон гишүүд рүү нь холбогдсон боловч хариу өгсөнгүй.

"Татар" 1999 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш олон хит дуу хийсэн. Харин сүүлийн 10 жил нам жим байлаа. Үүний өмнө 15 жилийн ойн тоглолтоо хийсэн. Харин шинэ дуу, шинэ уран бүтээлийн хувьд өдгөөгөөс 10 жилийн өмнө л яригдах юм. 20 жилийн ойн тоглолтын дараа зохион байгуулалтыг шүүмжлэх хандлага багагүй харагдсан. Гэвчиг сүүлийн жилүүдэд тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн мэтээр, 20 жилийн тоглолт дээрээ сая нэг цугларчхаад одоо "Энэ бол "Татар"-ын гурвын алдаа. За, болов уу. Баяраа тэмдэглэцгээ, өмдөндөө дусаасан атаархагчид минь" хэмээн бичиж, тарлаа хэмээн хөнгөн шингэн мэдэгдэж байгаа нь харамсалтай.

Ямартай ч "Татар" тарвал энэ нь олон жил тайзан дээр амьдарсан карьер, уран бүтээлч хүний хөдөлмөр талаас нь харвал нэгийг бодуулах үйлдэл мөн. Эс тэгсэн гэхэд тэд ёс зүйн үүднээс сонсогчдоосоо уучлал гуйх л хэрэгтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
8 сар 27, 2023 16:46

Таруул тарн�##� биз л�##�рууд эх орон өрөнд орж дууслааа богд уулаа хар

Зочин
Зочин
8 сар 27, 2023 19:33

ЭНЭ ХЭДЭН МАНГАР БАЦААНУУД ТАРНА УУ? ҮХНЭ ҮҮ? ХЭНД ХАМААТАЙ ЮМ ЗҮГЭЭР ЭНЭ МУУ ХАМТЛАГАНЦАР ХУЛХИНЫ БАЦААНУУД МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙНА ТАРААД �######�ААД АЛГА БОЛЦГОО ТА НАРТАЙ МАНАТАЙ БАЙНА НААНА ЧИНЬ ЗҮГЭЭР

Иргэн
Иргэн
8 сар 27, 2023 19:53

Тарв�##� тарна биз.хэнд хэрэгтэй юм.битгий сүржигнээд байцгаа.сүржигнэхээл больчих.

Иргэн
Иргэн
8 сар 27, 2023 19:53

Тарв�##� тарна биз.хэнд хэрэгтэй юм.битгий сүржигнээд байцгаа.сүржигнэхээл больчих.

Зочин
Зочин
8 сар 27, 2023 21:08

za yahavdaa oron nutagaar jaahan mungu hiih geed iim PR zoriud hiij l bainadag.Gene uher mongoluudiinhaa karmag hooslih bas neg business ajilgaa l bna.Iimerhuu argaar tasalbar aa borluuldag practik bol ali erteniih.Tuunees bish taraad ali hedii n 19 jil bolson garuud mungu hiih geed l dahin niilsen bizdee

Зочин
Зочин
8 сар 28, 2023 09:53

Татар ч гэнэ үү, Казак ч гэнэ үү тарах энэ тэр нь хэнд хамаатай юм.

Зочин
Зочин
8 сар 28, 2023 10:16

Тарж л байг лдээ өвгөрсөн байнашдээ тэтгэвэртээ гарах царайтай болж

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
8 сар 28, 2023 11:03

тарна уу байна уу хэнд хамаатай юм бэ хэдэн дуу дуулдаг л гарууд биздээ нийгэмд хэрэгтэй мэдээлэл оруулж байх хэрэгтэй байна уу шүү

Холбоотой мэдээ

Back to top button