Нийгэм мэдээ

"Тоо бодож, дүн авахаас илүү чухал нь зөв хүн болж төлөвших"

Өнөөдөр хичээлийн шинэ жил. 2023 онд ерөнхий боловсролын 866 сургуульд 75,100 сурагч шинээр элсэн орж байна.

Тэд бол улс эх орны ирээдүйн тулгын чулуунууд. Даанч хүүхэд жамаараа өсөж томордог, сайн муу дүн сургуульдаа аваад дэгэж дэрвэж яваад төгсдөг, хүн болдог гэдэг хандлагаар монголчууд багачууддаа дийлэнх хандаж иржээ.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сурлага, боловсролд нь, ирээдүйд нь анхаардаг эцэг эх олон болсон. Гэвчиг боловсролыг хувийн сургуульд, англи хэл сурч, тоо сайн боддог болохтой сольж, андуурах нь мөн л элбэг.

Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд эхлээд хүн болох эхлэлээ, сууриа дориун сайн тавих учиртай. Үүнд шинжлэх ухааны суурь мэдлэгүүдийг эзэмшихээс гадна хамгийн гол нь нийгэмших, эх оронч сэтгэлгээтэй болох, зөв ба бурууг ялгах, ёс суртахуун, ёс зүйн наад захын хэм хэмжээтэй болох, өөрийн гэсэн бие даасан үзэл санаа нь төлөвшиж эхлэх илүү чухал.

Эцэг эхчүүд хийгээд багш нар үүнд л төдийлөн бага ач холбогдол өгдөг. Заасан хичээлийг ойлгож, шалгалтандаа онц авч байвал тэр хүүхэд боловсролтой болж буйн төгс илэрхийлэл бишийг бид жил ирэх тусам ойлгоосой.

Амьдралд ойр, асран хамгаалагчдаа ачлалтай, сайхан сэтгэл, ууж ухаантай, мэдээж хөдөлмөрч ажилсаг ийм иргэд бэлтгэгдэх хэрээр бидний эх орондоо сайхан амьдрах, үр хүүхдэдээ сайн сайхан эх орон өвлүүлж үлдээх уртын мөрөөдөл маань биелэхэд ойртоно.

Иймээс энэ хичээлийн жилд элсэн суралцаж буй 75100 хүүхэд аз жаргалтай, сэтгэл тэнүүн сурагч насаа өнгөрүүлж, бие хүн болж төлөвших явц нь өрнүүн гэгээн байг. Үүнд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар өөр хандлагаар, өөр сэтгэлээр туслаасай. Тоо бодож, хэл сурч, дүн авахаас илүү чухал нь зөв төлөвшил, бие хүн болох үйл явц гэдгийг олж хараасай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөөз
Зөөз

Сүүлийн үед сармагчин олшроод байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button