Нийгэм мэдээ

Нягталъя: Малайз залуу хүүгээ өмөөрч, хоёр багшийг зоджээ

Дээрх бичлэг нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Малайз Улс дахь хүүхэд асрах төвд 4 настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV дэх камерт өртсөн байна.

Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн 2 багшийн биед халдсан үйл явдал болсон байна. Уг бичлэг нь манай улсад болсон үйл явдал мэтээр цахим орчинд нийтлэгджээ.

Иймд Та бүхэн цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button