Нийгэм мэдээ

26-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийг зодсон болох нь нотлогдлоо

НЭМЭЛТ: 15.05 цаг

Сонгинохайрхан дүүргийн багш хоёр настай хүүхдийн биед халдаж, зодсон болох нь камерын бичлэгээр нотлогджээ. Эл асуудал үүссэний дараа өнөөдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж ажилласан бөгөөд камерын бичлэгийн шалгасан байна.

Энэ тухай цэцэрлэгийн эрхлэгч, "Биднийг камерт битгий хүрээрэй гэсэн тул хүрээгүй. Сая цагдаагийнхан ирж үзлээ. Гар хүрсэн нь нотлогдлоо. одоо цагдаагийн шинжээчид юу гэж дүгнэлт гаргах нь уу түүнийг нь харж байгаад дараагийн арга хэмжээ авна. Манай багшийн буруутай үйлдэл гэдэг нь тодорхой боллоо. Үүгээр дамжуулаад эцэг эхчүүдээс нь уучлалт гуйя" хэмээлээ.


26-р цэцэрлэг: Камерын бичлэг үзсэний дараа тодорхой болно

ЭХЛЭЛ: 10.00 цаг

Нэгэн иргэн нийгмийн сүлжээнд "Дүүгийн маань хоёрхон настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод, үүнийгээ "Санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон" гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу? Далнаас барина гэж юу байдаг юм, барих боломжгүй газар байхад чанга барьчихсан ч гэх шиг" гэх мэдээллийг нийтлээд байгаа юм.

Бид учир байдлыг тодруулахаар тус цэцэрлэгтэй холбогдоход дараах мэдээллийг өгсөн юм.

-Танай нэг туслах багш хоёр настай хүүхэд зодсон юм уу?

-Бид буруу ташаа мэдээлэл тарсан гэсэн байр суурьтай байсан. Манай багш бидэнд хоёр настай хүүхдийг өмдөндөө баачихсныг цэвэрлэхдээ чанга бариад ором гарчээ. Хүүхэд маань нэлээд мяраалаг тэгээд багш өргөөд бөгсийг нь угаахад тийчлээд байхаар нь сугаар нь гараа оруулаад барьсан гэж хэлсэн. Гэхдээ камерын бичлэг үзнэ. Түүний дараа үнэн мөнийг дэнслэх байх.

-Ар гэр нь зодсон гэж мэдээлэл нийтэллээ?

-Эхэндээ ээж нь хүүхэд ингэж гээд аав руу нь зургийг нь явуулсан юм байна лээ. Тэгээд л сошиалд тавигдсан байна. Тухайн хүүхдийн ээж бол багш зодоогүй, бөгсийг нь угаахаар өргөж барих үед ором үүссэн гэдэг ойлголцолд хүрсэн. Гомдол саналгүй гэдгээ хэлсэн.

-Тухайн багш маань хэр туршлагатай хүн бэ?

-Долоо дахь жилдээ ажиллаж байгаа, ажилдаа сайн багш. Манай цэцэрлэг хоёр хорооны 499 хүүхэдтэй үйл ажиллагаа эхэлж байна. Нэг анги 40-өөс дээш хүүхэдтэй гэсэн үг. Энэ багш бол бага анги хариуцдаг. Хоёр настнууд бол баана, шээнэ, уйлна, тийчилнэ. Хүүхэдтэй хүн бүр ойлгоно байх аа. Сошиал гэдэг нэг талаас харахад их төвөгтэй юмаа. Одоо манай руу боловсролын газар, яамнаас залгаж байна. Өмдөндөө баасан хүүхдийн бөгсийг угаасны төлөө багшийгаа халчих харамсалтай л байна. Энэ айлын дөрөв дэх хүүхэд манай цэцэрлэгт явж эхэлж байгаа нь энэ. Аав, ээж хоёр нь гомдолгүй гэдгээ бичгээр өгөөд байгаа.

Мөн дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй ч СХД-ийн цагдаагийн I хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hudlaa yariad uursdiiguu umuuruud bgaarai! Bariad ugaahad iim orom gardaggui gedgiig eh bolson humuus batlaad ugnu shuu… Nyalh ursiig hairlaj hun bolgodogiin maa. Ajilaa hiij chadahgui bol garah heregtei

5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !
5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !

Ер нь дарга нар нь өөрсдөө тухай гэмт хэрэгт холбогдоогүй хэр нь хэрэг хийсэн хүнийг өмөөрч мэдэгдэл хийснээр өөрийгөө ха луулах а лда гаргаж байна. Өөрөө дэргэд нь байсан мэт ингэж итгэлтэй ярьж болохгүй. Учир нь чиний ярьсан энэ хүүхдийн биен дээрх шархны мөр хоёр зөрж байна. Тэгэхээр чи худа л хэлсэн болж таарна. Гэтэл чи байгаагүй тул өөртөө ингэж а лдаа бусдын өмнөөс авчирч болохгүй. Тэрний оронд тэр багш тэгж хэлсэн гэж хэлсэн зүйлийг нь дамжуулах, худа л үнэнийг чи ч дэнслэхгүй хуулиараа чи цагдаад шилжүлэх үүрэгтэй Хуулиа унш. ЭРүүгийн хуулинд биеэ хамгалах чадваргүй хүүхэд зодох хүндрүүлсэн ялтай, багш зодох хориотой. Эрүүгийн хуулинд байдаг заалт. Тиймээс ийм юм өмөөрч болохгүй. Өмөөрвөл бүлэглэсэн гээд чи өөрөө ял авна, ажилгүй болно. Харсаар байта л 5 хумсны ор гарчихаад байхад наад үлгэрт чинь ЦАГДАА итгэх үү. Чиний тэгж арьсан гэсэн үг шархнаас зөрөхөөр чи л худа л ярьсан болж таарна Мэргэжлийн цагдааг чи тэгж хуураад өнгөрөхгүй. Өмөөрөхийн оронд уучла л гуйж харамсаж буйгаа илэрхийлээд бид ша лгаж байгаад хуулийн дагуу шийднэ л гэх хэрэгтэй. Чи өөрөө хүүхэд зодоогүй байж зодсон хүний өмнөөс өөрөө хийсэн мэт ярих хэрэггүй. 2. Багш мэргэжлийн хүн байж хүүхдийг мяраалаг гэх мэтээр гадаад төрхөөр нь доромжлох үндсэн хуулиар хориотой зохимжгүй үйлдэл өрийн чинь зүгээс гарч ирж байна. Энэ буруу. Ёс зүй алдаа гараж байна.

5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !
5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !

Эцэг эх нь гомдолгүй гэх хамаагүй. Хуулиараа цагдаад өгөх ёстой хүн нь чи гэдгээ мэддэггүй дарга байдаг аа ?

Зочин
Зочин

Ээж аав нь эмээ өвөө нь хүүхдийг ийм болтол барьж угаахгүй өмдөндөө баалаа гээд уурсаж угаасан угаалт бна харваас бгаа биздээ

Зочин
Зочин

Hvvhded setgeltei tetgevert garsan ch ajillah chadvartai i bagsh narig ajilluulaachee ted zaagaad surgaad hairlaad hiichihnee .. tuslah bagshin ajil ih tsalin baga

5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !
5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !

Хэдэн жил ажиллах хамаагүй. ЖИл бүр хчээл эхлэхэд эсвэл иймэрхүү хэрэг гарах үед шаардлагатай гэж үзвэл ажилчды хурал хийж ямар ямар алдаа гаргаж болохгүй ямар хуулиар хориотойг зөрчвөл ямар шийтгэл авч ажил амьдралаа алдаж болохыг ойлгуулж тайлбарлах хэрэгтэй. Дэлхийн жишгээр шийдэж чадахгүй уру юм хийчих болов уу гэж эргэлзсэн үедээ эсвэл ачалалтай үедээ алдаа гаргахаас сэргийлж тусламж хэрэгтэй бол даргыгаа дууд гэдэг зарчим баримтлахыг сануулах. Хичнээн ууртай байсан ч хариуцдаг даргаасаа асуувал дарга ирээд хүүхэд зодохгүйгээр аажуу тайван асуудлыг шийдчихнэ.

зочин
зочин

арай л чанга бариад хавчаад базчихаж тэ. Хурууны ором гартал. Бөгс угаах цаашаа бололтой юм

Зочин
Зочин

Хүний хайртай үрийг аятайхан хараад ажлаа хийж чадахгүй бол гарах хэрэгтэй штээ нялх амьтан тамлаад нохойн гөлөг чинь

5 хумсны ором
5 хумсны ором

Бичлэг ярихгүй болохоор камергүй газарт уаалгын өрөөнд тэгж гэж бодсон. Камераа ч шалгаагүй байж шууд өмөөрдөг тэнэг Наад захирлаа чнь өмөөрсөн тул бас шийтгүүлэх ёстой. Цалингаас нь хас халсан ч болно.ЭРүүгийн хэрэг нуун дарагдулах хүүхдийг мяраалаг гэж ялгаварлаж гүтгэх сайн ажилтны шинж биш. Хэзээ ч өөрөө хийгээгүй, буруугүй хэр нь бусдын алдааг шалгахгүйгээр шууд өмөөрч талд нь бүү орж бай.

Ажилчдадаа тайлбарлах
Ажилчдадаа тайлбарлах

ЗАхира л маш муу өмөөрдөг нь буруу, Хэзээ ч юу болсныг мэдээгүй байж өмөөрч болохгүй. Одоо хур а л хийж ажилчдадаа юу хийж болох үгүйг сайн тай л барлах, зөрчвөл ямар хуулиар яаж шийтгэдгийг танилцуулах хэрэгтэй, болохгүй тусламж хэрэгтэй бол намайг дууд гээ. Ойлгосон бол танилцуулсан гэдгэ батлаа үгдээр ьгарын үсэг авах хэрэгтэй. Өөрөө хүхэд мяраалаг гэсэндээ уучла лт гуйх хэрэгтэй. ЦАлингаасаа хас. 3 сар.

Зочин
Зочин

мэдээж энэ хүүхэд зодсон хэргийг өмөөрөх гэсэнгүй, энэ багш одоо хариуцлагаа хүлээгээд, арга хэмжээ юу байдгийн нэг юм болно, цэцэрлэг нь дахиад багш хайна, бид нөгөө өнцгөөс нь харвал, 2 настай 40 хүүхдийг 1-2 хүн хариуцаад ажиллана гээд бодход, бас л хэцүүеэ, гардаг урсгал зардлын ядаж хагасыг нь эцэг эх нь хариуцаад, багшийн тоог нэмээд, чанартай үйлчилгээ үзүүлдэг болмоор юм,

Хүчирхийлэл үйлддэг хүмүүс угаасаа зэвүүн сэтгэлий
Хүчирхийлэл үйлддэг хүмүүс угаасаа зэвүүн сэтгэлий

Хүчирхийлэл үйлддэг хүмүүс угаасаа зэвүүн, сэтгэлийн тэнхээгүй, өөрөөсөө сул дорой, биеэ хамгаалах чадваргүй нэгэнд бяраа гаргадаг хүмүүс байдаг.

Хүчирхийлэл үйлддэг хүмүүс угаасаа зэвүүн сэтгэлий
Хүчирхийлэл үйлддэг хүмүүс угаасаа зэвүүн сэтгэлий

Өөрсдөө ямар ч сэтгэлийн тэнхээ байхгүй хэр нь сул доройг дээрэлхдэг ам хэлээр эсвэл бие махбодын хүчээр тамлах дуртай хүмүүс байдаг. Тэгэхээр ийм хүмүүсийг сэтгэл зүйн тестээр илрүүлж ажилд авахаас татгалзах хэрэгтэй. Ялангуяа ийм биеэ хамгаалах чадваргүй хүмүүстэй харьдаг ажилд.

Зочин
Зочин

Mongoliin zerleg niigem buh l gazar huchirhiilel, daramt, aidas. Xaraak idsen baliar niigem. Zailah bolomjtoi bol zailsan ni l deer endees

зочин
зочин

40 huuhed gedeg cecerleg bish, horih lager bnadaa. хүүхдээ цөөл, үгүй бол хаах heregtei

Зочин
Зочин
Reply to  зочин

2 багштай ! Нэг хүнд 20 Оюутнуудаа дадлагжуулж ажилуул болно. Тэгвэл эг үнд 13 оногдно. Болно. Эсвэл 2 настангуудтай ажллах хүний тоог нэмж болно. Гэвч энэ бүгд асрагч хүүхэд зодох уу үгүй юутай огт хамаагүй. Цөөхөн бол зодохгүй их бол зодно гэсэн логик байхгүй.

Zochin
Zochin

Huuhed zodson bagshiin 100 huvi buruu. 2 nastai Baga bulegt Bagsh dutagdaad bdg bol etseg ehchuudees udur bur 2 hun nemelteer huuhduudiig angidaa dastal 2 sar tusluulj boldoggui bhdaa. Aigaad Uilsan charlasan olon huuhded 2 hon bagsh haanaach hureltsehgui bnalee.

Бямбажав
Бямбажав

Энэ цэцэрлэгийн багш нар яргачид юмуу хүний нялх хүүхдүүдийг ийм болгоно гэж байхуу халах хэрэгтэй

Зочин
Зочин

ийм ярагчин яаж багш гээд явдаг юм бээ

otgoo
otgoo

Duureg bolognii tsagdaagiin heltesees sardaa neg shalgalt yvuulj baij boldoggu ymuu zaawal ingej huuhed hohiron baij ingdeg ymbe

Иргэн
Иргэн

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүнлэг, зөв ажилладаг олон багш нар байгаа шүү дээ. Олон хүн сайнтай, муутай гэдэг ч хүний нялх үрийг ингэтэл нь зодно гэдэг арай л муухай байна шүү. Юугаа ч мэдэхгүй хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй бол зүгээр л яваад өг л дөө. Хүний нялх хүүхдийг зовоох хэрэггүй. Энэ багшийг хүүхдээс холдуулж шууд ажлаас нь хал

Зочин
Зочин

Багш нарыг юм л бол сошиалд бичнэ, буруу зөвийг нь тогтоогоогүй байхад олноор жигшүүлнэ, харааж зүхнэ, эцэг эхчүүд загнана, хүүхдүүд нь зодчих гээд л. Монголын багш нар дутагдаагүй, оюутнууд үнэгүй сургах гэж байснаас багш нарт хандах хандлагаа өөрчилмөөр байнаа иргэдээ

5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !
5 хумсных нь ором хүртэл гарчихаад байхад боль !
Reply to  Зочин

Энэ бол зодсон байна. Зүгээр барьсан бол 5 хумсны ором гарахгүй. Хар л даа. Зураасыг нь тоол Яг 5 байгаа. Хүүхэд барихдаа хумсаа шигтгэж 4-10 см гулсуулж барих уу. Тийм болоод л цагдаа шалгаж байна. Биен дээрх шарх нь тайлбартай нь таарахгүй байгаа учраас шалгана.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чанга барьлаа брьлаа гэхэл ингэжич ором үлддэггүй байхаа….. өөрийгөө ийм болтол бариад үздээ хэр зэрэг өвдөхнүү????????

tseku
tseku
Reply to  Зочин

zodoj l baig uu

Zochin
Zochin
Reply to  Зочин

Dandaa tsetserlegiin bagsh nar l hvvhed zoddog shde vhsen hvvhed zodoj bhar nvgel vildej yaadag bnaa

зочин
зочин

Багш нарт сэтгэл зүйн зөвлөгөөн өгөх хэрэгтэй мөн ээж болж үзээгүй охидууд багш болсон бол хэцүү шүү дээ. ямар ч байсан тэд чинь хүн тийм болохоор зөвөөр ойлгоорой одооны хүүхдийн характор харьцаа маш өөр шүү. Тийм бодохоор цэцэрлэгийн дарга нар туршлагатай багшаа 2 настан дээр ажилуулах зөв юмаа. Хүүхдүүдийг тастал нь нэг хэсэгхэн хугацаа шаарддаг юм шүү дээ.

4 хүүхэдтэй гэнэ !
4 хүүхэдтэй гэнэ !
Reply to  зочин

За залуу байх тусам бүгд эелдэг сайхан байдаг нас шүү. Ажил нь хэцүү гээд хүүхэд зодож болохгүй. Баригдаж байгаа нь л энэ. Бариад байхад захирал нь мултрахаар шийдэж эцэг эхээр нь гомдолгүй гэж бичүүлж авсан байгааг харахгүй байна уу ! Ингэж ажиллахгүй.

Сарнай
Сарнай

2 настай 40 хүүхэд арай ч дээ Багш нар чинь хэцүү ш дээ Бичлэгэн дээрх бол айхтар зодож бгаа юм харагдахгүй л бна шүү дээ

Иргэн
Иргэн

Зодуулж байж хүн болно

Холбоотой мэдээ

Back to top button