Нийгэм мэдээ

Засаг дарга нар самрын мөнгийг сонгуульд ашигладаг тухай баримт дэлгэнэ

Улаанбаатар хотод өнөөдөр /2023.09.07/ болох үйл явдлын тоймыг хүргэж байна.


9.00 цагт: 
Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган”-ыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна

-УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

11.00 цагт: Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2023 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн хурал болно.Утас: 323581, 9111-8608

11.30 цагт: "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд Тэнгэрлэг Монгол ТББ-с "Аймаг сумдын засаг дарга нар самрын ченж болсон, мөн байгалийн нөөцөөс бүрдсэн хураамжийг сонгуулийн сурталчилгаанд ашигладаг талаар баримт дэлгэнэ. Утас: 99060644

11.30 цагт: ДБЭТ-ийн 60 жилийн ой "Сонгодог жаран" гала концертоор эхлэх талаар УДБЭТ-д мэдээлнэ.

18.00 цагт: Монголын архитекторуудын эвлэл, "Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаа, МСНЭ хамтран "Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлгийг Монголын архитекторуудын эвлэлийн ордны хурлын танхимд зохион байгуулна. Утас: 91118403

-СУИС, Уран зургийн галерей, “Амгалан Ертөнц” сан хамтран Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

-Монгол Улсын Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, зураач С.Дагвадорж, уран бүтээлч Д.Дөлгөөн нарын хамтарсан "Алтан огтлолцол" уран бүтээлийн үзэсгэлэн есдүгээр сарын 10-ныг хүртэл МУЭ-ийн Арт галерейд үзэгчдийн хүртээл болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-07 15:17

ОЙн цөөхөн хэдэн амьтдын өвөл идэх хоол, тэжээл хулгайлж байгаагаа ойлгохгүй байна гэхэд хэцүү.

Холбоотой мэдээ

Back to top button