Нийгэм мэдээ

Хүрээ цамын соёлыг дэлхийд сурталчлахаар ирсэн гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит гэж хэн бэ?

Монгол хүрээ цамын өв соёлыг дэлхийд сурталчилж, ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой “Монгол маск” үзэсгэлэн Бээжин, Бангкок хотноо дэлгэгдэхээр болоод байна.

Үзэсгэлэнгийн гэрэл зургуудад Тайландын алдартай уран бүтээлч JK Boy буюу Жатэнипат Кэтпрадит голчлон ажиллах юм. Түүнийг наймдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилоод буй. Учир нь Жатэнипат Кэтпрадит сүүлийн 10 жилийн турш Монголд ирж, цаатан, бүргэдтэй анчид, говь нутгийн талаар баримтат гэрэл зураг авч, тэдгээр нь дэлхийн анхаарлыг хүчтэй татсан юм.

ВИДЕО:

Хүрээ цамын соёлыг дэлхийд сурталчлахаар ирсэн гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит гэж хэн бэ?

Posted by Eguur News on Friday, September 8, 2023

Жатэнипат Кэтпрадит гэж хэн бэ?

  • 1983 онд төрсөн, гэрэл зурагчны 10 гаруй жилийн туршлагатай. 2017 онд тэр дэлхийн шилдэг 100 байгалийн гэрэл зурагчны тоонд багтсан.
  • Тэр 2022-2023 оны 34 дэх удаагийн Nikon гэрэл зургийн уралдааны 12 шүүгчийн нэгээр сонгогдсон. “Nikon” компанийн Гэрэл зургийн шинжээчдийн хорооны гишүүн болсон Тайландын анхны иргэн юм.
  • “National Geographic”, “The Guardian” зэрэг томоохон сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг.
  • Түүний Этиопт дарсан Сури омгийн тэргүүний хөрөг зураг 2022 оны Олон улсын хөрөг гэрэл зургийн уралдаанд түрүүлсэн байна.
  • Дэлхийд цөөнх болж үлдсэн үндэстэн, омог отгийн анхаарал татам соёл, уламжлалыг уран бүтээлийнхээ гол чиглэл болгодог
  • Тэр “Би нутгийн уугуул хүмүүстэй дор хаяж долоо хоног амьдардаг. Эхний 2-3 хоногийг байршлаа олоход зарцуулна. Нарны гэрлийн чиглэл, тусгалыг ойлгоно. Тэгээд дүрээ, хувцас хэрэглэлээ, өгүүлэх түүхээ сонгодог” гэж нэгэн ярилцлагдаа дурджээ.
  • “Хүмүүс ба тэдний ертөнц”, “Exposition SOLO” зэрэг үзэсгэлэнгүүд нь алдартай.
  • Олон улсын хөрөг гэрэл зурагчдын уралдаан буюу International Portrait Photographer of the Year (IPP), Европын шилдэг гэрэл зурагчин буюу European Photographer of the Year (EP), Европын гэрэл зургийн наадам буюу European Photography Awards (EPA) уралдаануудад гранпри шагнал хүртсэн уран бүтээлч юм.
  • Ташрамд дурдахад түүний яг одоо ажиллаж буй “Монгол маск” төсөлд Eguur.mn сайтын гэрэл зурагчин О.Улсболд хамтран ажиллаж байгаа юм.

Жатэнипат Кэтпрадит есдүгээр сарын 16 хүртэл Монголд байрлаж, хүрээ цамын соёл, өв уламжлалыг илтгэсэн уран бүтээл хийх юм. Үзэсгэлэн есдүгээр сард Бээжинд, аравдугаар сард Бангкокт дэлгэгдэх хуваарьтай. Үүнээс цааш цамын өв уламжлалыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилгын дагуу Европын орнуудаар ч өртөөчлөх төлөвлөгөөтэй байгаа юм.

Уг төсөлд 30 гаруй жил цамын баг урлаж буй, АНУ дахь соёлын элч Н.Ганхуяг, гэрэл зургийн төрлөөр дагнасан аялал зохион байгуулдаг "Номадс Адвентур Турс" ХХК-ийн захирал Л.Баяндорж  нар хамтран оролцож байгаа юм.

Тайландын гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадигийн албан ёсны вэб хуудсаар ЭНД ДАРЖ зочлон, уран бүтээлүүдтэй нь танилцаарай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button